НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2018-01-24

IMG_8307

Жаргалант сумын Засаг Даргын Тамгын Газар нь 2018 оны ажлын төлөвлөгөөндөө 1-р сард сумынхаа 4 багт нийгмийн халамжийн тухай хууль, нийгмийн даатгалын тухай хууль сурталчилах “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” зохион байгуулах төлөвлөгөөний дагуу 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянбулаг III багт ажлын хэсэг ажиллалаа.

Уг ажлын хэсэгт:

  1. Тамгын газрын дарга В.Болортуяа
  2. Нийгмийн даатгалын улсын байцаагч Б.Пүрэвсүрэн, Д.Мягмарсүрэн
  3. Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Ц.Өнөржаргал
  4. Олон нийтийн интернэт мэдээллийн төвийн ажилтан Б.Ганцэцэг нар байлцлаа.

Энэхүү арга хэмжээнд 75 гаруй иргэд ирж хууль тогтоомжийн талаар мэдээлэл авсан бөгөөд өөрт тулгамдаж байгаа асуудлаар зөвлөгөө авч шийдвэрлүүлэх боломжтой асуудлуудаа шийдвэрлүүлж байлаа.

Мөн халамжийн мэргэжилтэн цалинтай ээж хөтөлбөрт хэрхэн бүртгүүлэх, ахмад настангууд сувилалд ямар хуваариар хэрхэн амрах, ахмадын хишгээ хэрхэн яаж авах талаар иргэдийн сонирхсон асуултанд хариуллаа.

Мөн багийн төвийн ундны усны худгийн ашиглалт үйлчилгээний талаар судалгааг ирсэн иргэдээс авсан болно.

Иргэдээс дараагийн өдөрлөгт газрын даамал, улсын татварын байцаагч нарыг оролцуулах санал их ирсэн болно.