ХАГАС ЖИЛИЙН МАЛ ТООЛЛОГО ЭХЭЛЛЭЭ

2016-06-22

imagesУлсын бүртгэл статистикийн ерөнхий газраас 2016 оны малын түүвэр судалгаа явуулах захирамжийн дагуу сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/359 тоот захирамжаар 4 багт өгөгдсөн айр өрхөөр явах маршрут, зураглал, ажлын хэсгийг байгуулж 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд малын хагас жилийн тооллогыг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээнд нийт 8 хүн, 8 машин дайчлагдан ямар нэгэн зөрчил гаргалгүй сайтар зохион байгуулан явуулж байна. Өнөөдрийн байдлаар /2016 оны 06 дугаар сарын 22/ тоологдсон малын тоог программд шивэх ажил явагдаж байгаа бөгөөп тооллогын явц 80%-тай байна. Мөн МАА, Газар тариалангийн үйлдвэрлэлийн 2015 оны орлого зарлагын судалгааг давхар явуулж байна.