ХӨЛ ХОРИО ТОГТООЛОО.

2016-11-09

horio togtooloo 001Тус сумын төвөөс баруун урагш 10 орчим километр зайд байдаг Өлийн даваа гэх газар хоёр малчны суурьт “цэцэг” өвчин гарч хорио цээр, хязгаарлалтын арга хэмжээг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тогтоож голомтын бүсээс зах зээлд мах, арьс шир зарж борлуулахыг хориглосон тул хорио цээрийн хугацаанд худалдаа үйлчилгээний цэг салбар болон гар дээрээс мах махан бүтээгдэхүүн, арьс шир худалдан авахгүй байх. Мөн Улаанбаатар хот болон бусад сумд руу мал болон махан бүтээгдэхүүн худалдан борлуулахгүй байх. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, уурхай зэрэг газруудад зайлшгүй шаардлагаар мах махан бүтээгдэхүүн авахаар бол заавал мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн бичигтэй махыг худалдан авч байхыг анхааруулж байна.