Шинэ засаг дарга томилогдлоо.

2016-11-21

IMG_2851Төв аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б\72 тоот захирамжаар тус сумын засаг даргаар томилогдсон Тогтоохоны Цолмонгэрэлд ажил хүлээлцүүлэх ажлын хэсгийн ахлагч Төв аймгийн засаг даргын орлогч Д.Мөнхбаатараар ахлуулсан, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ю.Бямбацогт нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 18.30 цагт сумын засаг даргын өрөөнд Засаг даргын ажлыг хүлээлцүүлэв.

Ажил хүлээлцүүлэх ажиллагаанд сумын Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж буй IMG_2854Д.Ганболд, шинээр томилогдсон Т.Цолмонгэрэл, ажил хүлээлцүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн, төсөвт байгууллагын дарга эрхлэгч нар, ЗДТГ-ын албан хаагчид оролцов.

Ажил хүлээлцүүлэх ажиллагааны үеэр ажил хүлээлцүүлэх ажлын хэсгээс:

  1. Ажлын хэсгээс сумын эдийн засаг нийгмийн хөгжлийн өнөөгийн түвшин, төсөв санхүү, өр авлагын байдлал, Засгийн газрын Санхүүгийн удирдлагын мэдээллийн систем, санхүү эрхийн тогтолцооны тухайн өдрийн татаж авсан мэдээлэл
  2. Аймгийн Засаг даргаас Засаг дарга, бодлогын хэлтсийн дарга нарын томилгооны үеэр өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлэн ажиллахыг даалгав.
  3. Цаг үеийн тулгамдсан ажлын талаар мэдээлэл, зөвлөмж чиглэл өглөө.
  4. Аймгийн Засаг даргын захирамжийг уншиж танилцуулан, Засаг даргын ажлыг хүлээлцэн, тамга тэмдгийг гардуулж өгч төрийн албан хаагчид, байгууллагын дарга эрхлэгч нарт мэдээлэл хийлээ.