SHARE

Төрийн тахилгат “Эрдэнэтолгой”уулыг тахих үйл ажиллагаа нь амжилттай сайхан болж өндөрлөлөө.Энэхүү тахилгын арга хэмжээ нь уул ус эзэн савдгийг аргадаж идээ будаагаа өргөж, хур бороо илбэгшүүлэх, ургац нь арвин, ард иргэд нь эрүүл, идээ ундаа нь элбэг байхыг хүсэн даатгасан юм. Тахилгын өдөр бөхийн барилдаан, дааганы уралдаан зэрэг олон сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө. Уг үйл ажиллагааг ивээн тэтгэсэн байгууллагууд болон ард иргэддээ гүн талархал илэрхийлье.

Эрдэнэтолгой уулыг тахих ёслолд зориулсан дааганы уралдаанд:
Түрүү магнайд-Төв аймаг Жаргалант сумын уяач Баттулгын хул даага №053
Аманхүзүүнд- “Төгөлдөр”-ийн сартай хээр даага №3
Айрагийн 3-т “Ж.Батсайхан”-ы хар даага №84
Айрагийн 4-т “Мэндсайхан”-ы хул даага 
Айрагийн 5-т “Арсланбаатар”-ын хээр №71 тус тус байруудад “Медаль”, мөнгөн шагналын хамт гардуулж өглөө.

“Эрдэнэтолгой” уулыг тахих ёслолд зориулсан “БӨХИЙН БАРИЛДААН”нд Батмөнхийн Содхүү түрүүлж, Батжаргалын Тамир үзүүрлэлээ.

IMG_0317 IMG_0319 IMG_0326 IMG_0332 IMG_0333 IMG_0359 IMG_0364 IMG_0366 IMG_0373 IMG_0375 IMG_0387 IMG_0393 IMG_0401 IMG_0427

NO COMMENTS

LEAVE A REPLY