SHARE

Тулгар төрийн 2228 жилийн ой, Их Монгол улсын 813 жилийн ой, Ардын хувьсгалын 98 жилийн ой. Жаргалант сумын баяр наадмын Хүчит 64 бөхийн барилдаанд Аймгийн Харцага Батмөнхийн Содхүү түрүүлж, Сумын Заан Галбадрахын Сайнжаргал үзүүрлэж, Аймгийн начин Мөнхжаргалын Мөнхболд, Сумын заан Бямбадоржийн Мөнх-алдар нар шөвгөрсөн. Шигшээ 32 бөхийн барилдаанд Б.Баасандорж түрүүлж, Б.Чүлтэм үзүүрлэж, Ц.Баттогтох, Т.Отгондаваа нар шөвгөрсөн. Өсвөр насны 5-7 насанд Баяр-эрдэнэ түрүүлж Тэмүүжин үзүүрлэж Давхарбаяр Тумүүлэн нар шөвгөрсөн. 8-12 насанд Бат-эрдэнэ түрүүлж, Ганзориг үзүүрлэж, Гандөл, Пүрэвбаатар нар шөвгөрлөө. 13-16 насанд Сумъяабазар түрүүлж, Банзрагч үзүүрлэж, Буяндорж, Мөнх-эрдэнэ нар шөвгөрлөө. Сурын харвааны эрэгтэй түрүү байрт О.Шинэбаатар, дэд байрт П.Мянганбаяр, гутгаар байрт Г.Гантулга, эмэгтэй түрүү байрт Х.Эрдэнэбат, дэд байрт, Д.Цэндсүрэн, гутгаар байрт Г.Ганцэцэг нар мөн Шагайн цуваа харвааны төрөлд түрүү байрт Ганбат, дэд байрт Гантөмөр нар. Шагайн багийн харвааны төрөлд 3-р багийн Бат-эрдэнэ, Сүмбэр сумын Бат-эрдэнэ нар тус тус байр эзэллээ. Хурд хүч, авхаалж самбаа, уран мэх гарган амжилттай оролцсонд халуун баяр хүргье.

NO COMMENTS

LEAVE A REPLY