SHARE

Төв аймаг намрын ургац хураалтын үеэр тариаланчиддаа зөвлөгөө , мэдээлэл өглөө. Энэ жил ургац хураалтын зөвлөгөөн 2019 оны 09-р сарын 09-ний өдөр манай суманд зохион байгуулж, газар тариалан эрхэлдэг 14 сумын удирдлагууд, тариаланчдын төлөөлөл оролцсон байна. Энэ жил Атар газар эзэмшсэний 60 жилийн ой тохиож байгаа юм. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас урьдчилсан байдлаар ургацын баланс тогтоосон бөгөөд үр тариа, улаан буудай нэгжээс 12.6 центр, төмс нэгжээс 128.8 центр, хүнсний ногоо 102.5 центр, малын тэжээл 26 центр авахаар дүн гарсан байна.

NO COMMENTS

LEAVE A REPLY