СӨБ-ЫН БАЙГУУЛЛАГУУД

Жаргалант сумын хэмжээнд нийт 4 цэцэрлэг сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагааг явуулж, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, Боловсролын багц хууль, бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, боловсролын үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэхээр зорилт тавин ажиллаж байна.

Төвийн цэцэрлэгт  тойргийн 167 хүүхэд хамрагдахаас 125 хүүхэд, хувилбарт нүүдлийн сургалтанд 25 хүүхэд хамруулж 90,0%, Өгөөмөр цэцэрлэгт тойргийн 158 хүүхэд хамрагдахаас ердийн бүлэгт 110 хүүхэд, хувилбарт нүүдлийн сургалтанд 38 хүүхэд хамрагдаж хамран сургалт 93,6, Дэжид цэцэрлэг тойргийн 185 хүүхэд хамрагдахаас ердийн сургалтаар 140 хүүхэд, хувилбарт сургалтанд 30 хүүхэд хамрагдаж хамран сургалт 91,3%. Баянбулаг цэцэрлэгт тойргийн 115 хүүхэд хамрагдахаас ердийн сургалтаар 100 хүүхэд, хамран сургалт 87%.

 

Dejid tsetserlegСӨБ-ын байгууллагын мэргэжлийн багш 100%. 2014-2015 оны  хичээлийн жилд Дэжид цэцэрлэг аймгийн Боловсролын газрын Тэргүүний цэцэрэлэгээр, аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл Төвийн цэцэрлэгийг аймгийн хүүхдэд ээлтэй байгууллагаар, Баянбулаг цэцэрлэг аймгийн Боловсролын салбарын 2015 оны тэргүүний Хөдөлмөрч хамт олноор тус тус шалгарсан бол Өгөөмөр цэцэрлэг үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойгоо амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ.