джлхий зөн өдөрлөгНЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО.

ДЗОУБ-ын Төв орон нутгийн нээлттэй хаалганы өдөрлөг 2016 оны 09-р сарын 02-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд тус өдөрлөгт ДЗОУБ-тай хамтран ажилладаг аж ахуйн нэгж байгууллагууд, хувь хүмүүс оролцов. Тэдгээрийн нэг нь Дэжид цэцэрлэг бөгөөд тус цэцэрлэгийг үүсгэн байгуулж байхад дэм өгч хөрөнгө оруулалт хийн хөл дээрээ зогсоход дэмжлэг үзүүлсэн тул ДЗОУБ хамт олондоо баярласан талархсанаа илэрхийлж бяцхан хүүхдүүд маань ая дууныхаа дээжээс өргөлөө.

 ЦӨМ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙГДЭЖ БАЙГАА АЖЛУУД:

ДЭЖИД ЦӨМ ХӨТӨЛБӨРЦөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2016 оны 09-р сарын 12-ны өдөр Бэлтгэл бүлгийн сурагчид байгаль нийгмийн орчинтой танилцах танин мэдэхүйн аялалын хүрээнд 1-р багийн иргэн биологийн багш Насанхүүгийн тарьж ургуулсан чацаргана, хүлэмжийн аж ахуйтай танилцлаа.

ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД:

14470393_1779219299003303_7874719939391255947_n14495403_1779219335669966_4608107069112485331_nЭмч Д.Очирсүрэн нь гадаа талбай болон анги бүлэгт ариутгал хийж 140 хүүхдийн өсөлтийн судалгааг багш нартай хамтран авлаа.