kindergarten-happy-kids-their-teacher-44632181Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр цэцэрлэг нь 2005 оны 12 дугаар сарын 12-ны өдөр  50 хүүхэд , 7 багш ажилтантай  үйл ажиллагаагаа эхэлсэн.  Өгөөмөр 2-р багийн иргэдийн саналын дагуу хуучин СМФ-ийн конторын барилгыг Өгөөмөр багийн төв, 50 хүүхдийн цэцэрлэг болгон “Тогтвортой амьжиргаа“ төслийн 17,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засварлан  Өгөөмөр багийн цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролыг эзэмшүүлэх зорилгоор байгуулагдсан билээ.

Өгөөмөр цэцэрлэг байгуулагдахад “Дэлхийн Зөн” Төв ОНХХ-өөс 3,2 сая төгрөг, УИХ-ын гишүүн Н. Энхболд 800,000 төгрөгийн  тоног төхөөрөмж, техник хэрэгсэл бэлэглэж хүүхдүүдийн маань сурч хөгжих орчинг бүрдүүлжбайсан юм.

2009 онд НҮБ-ын Хүүхдийг ивээх сангаас “Нүүдлийн гэр цэцэрлэг бэлэглэснээр хичээлийн жилийн туршид 25 хүүхдийг гэр цэцэрлэгт хүлээн авах боломжтой болж 3 бүлэгт 75 хүүхдийг хүлээн авч 11 багш ажилтантай болж өргөжсөн.

Хамран сургах тойргийн хүүхдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг харгалзан сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамрагдах боломжийг нэмэгдүүлэхэд “ Ажиллах хүчний төлбөр”-өөс “ Гэр анги “төслөөр гэр авч дахин 1 бүлэг нэмснээр 2012 оноос  бага , дунд, ахлах, бэлтгэл 4 бүлэгт 110 хүүхдийг хүлээн авч 15 багш ажилтантай сургуулийн өмнөх боловсрол олгож байна.

Цэцэрлэгийн эрхлэгчээр Ц. Лхагвасүрэн 2006 оноос эхлэн ажиллаж байна. МУБИС-ийн СӨБС-ийн “ сургуулийн өмнөх боловсролын багш “ мэргэжлээр суралцаж төгссөн багш Д.Бат-Өлзий, Э. Мөнхзаяа, Ч. Өлзийхишиг нар бакалавр зэрэгтэй, багш Ц.Алимантуяа  МУБИС-ын “Боловсролын удирдлага”-аар магистр зэрэгтэй  ажиллаж байна. Хүүхдүүд,  багш ажилчдын   эрүүл мэнд, байгууллагын эрүүл ахуй халдваргүйтэл хамгааллыг эмч Д.Очирсүрэн хариуцаж ажилладаг. Бага насны хүүхдийн өсөлт, хөгжлийг хангасан хоол хүнсээр  тогооч Н. Баяржаргал, П.Ууганбаяр нар үйлчилж байна. Цэцэрлэгийн орчны ая тухтай, эрүүл цэвэр, аюулгүй байдлыг галч –жижүүрүүд маань хариуцан ажилладаг.

Манай хамт олон хүүхдээ дээдлэн хүндэлж, элгэмсэг дотно сэтгэлээр хандан, ээлтэй тайван аюулгүй орчинд зөв хүн болон төлөвшихөд байгууллагын бүхий л үйл ажиллагааг чиглүүлэн ажилладаг.

Хүүхэд нэг бүрийн хөгжлийг нас, сэтгэхүй, бие бялдрын онцлогт тулгуурлан хөгжүүлэх үйл ажиллагааг олон хэлбэрээр зохион байгуулдаг.

Анх 2006 онд “ Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой”-г тохиолдуулан монгол үндэсний хувцасны “ Нандин өв “ сэдэвт тэмцээн зохион байгуулж бага бүлгийн Л. Ичинхорлоо тэргүүлж, ахлах бүлгийн Г. Тэмүүлэн, Б. Нямдаваа нар удаах байруудад шалгарсан. Хүүхэд бүр өөрийгөө илэрхийлэх, тэдний авъяас чадварыг нээн хөгжүүлэхэд төрөл бүрийн дугуйлан хичээллүүлж сум, орон нутаг аймгаас зохион байгуулдаг уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцуулдаг.

2010 он – Аймгийн “ Уран жиргээ “ наадамд Нямдоржийн  Нямхүү оролцож Мөнгөн медаль хүртсэн.

2012он – Аймгийн аварга шалгаруулах уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнд “ Чаплин  баг 1-р байр эзлэн аваргын цом, алтан медаль

2013 онд аймгийн “ Яргуй“ наадамд У. Жавхлан гоцлол дуу төрлөөр алтан медаль хүртсэн.

Сумын соёлын төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “ Ирээдүйн одод” “ Яргуй “ урлагийн наадмуудад хүүхдүүдийн 70-80%-ийг хамруулж авъяасаа нээх, хөгжүүлэх , өөрсдийгөө илэрхийлэх чадварыг дэмжин амжилттай бэлтгэн оролцуулж төрөл бүрээр амжилт гаргадаг уламжлалтай боллоо. Бага насны хүүхдийн сурч хөгжих ая тухтай орчныг бүрдүүлэхэд  Ашигт малтмалын хуулийн дагуу “ Ажиллах хүчний төлбөр “ -өөс санхүүжилтийг хийж “ Гадаа талбайн тоглоом “ “Гэр бүлгийн тохижилт, “ Багш хөгжлийн төв”“ Гал тогооны тоног төхөөрөмж” төслүүдийг хэрэгжүүлж нийт     төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Хамран сургалтыг нэмэгдүүлэхэд “ Зуны нүүдлийн гэр цэцэрлэг”-ийг 2010 оноос эхлэн жил бүр Өгөөмөр 2-р багийн Хөндлөнд  зохион байгуулж 25-40 хүүхдийг хамруулан  СӨБ олгож байна.