STE1940 онд Улаан гэр нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд 1967 онд 240 хүний суудалтай Шинэ байр баригдан ашиглалтанд орж үүд хаалгаа нээж өнөөг хүрчээ. МҮЭ –ийн Төв Зөвлөлийн шийдвэрээр “Ажилчны клуб”, 1988 онд “Ажилчны Соёлын ордон”, 1995 оноос Соёлын ордон, 1997 оноос “Соёлын төв” болон үйл ажиллагаагаа явуулж ирсэн. 1987онд сумын иргэдийн хүчээр өргөтгөл барин 300–гаад хүний хүчин чадалтай Спорт заалтай болж ашиглалтанд оруулж байсан.
Манай соёлын төв нь 2015 онд иргэдийн оюуны хэрэгцээнд нийцсэн соёл урлаг болон олон нийтийн чөлөөт цагийн 224 арга хэмжээнүүдэд нийт 18990 иргэд, үзэгчдийг хамруулж, 1075000 төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 1541800 төгрөгийн орлого төвлөрүүлж орлогын төлөвлөгөөг 150% давуулан биелүүллээ.
Одоогоор эрхлэгч 1, номын сан мэдээллийн ажилтан 1, хагжмийн багш 1, бүжгийн багш 1, үйлчлэгч 1 гэсэн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

2016  оны эхний 5 сарын байдлаар 104 удаагийн үйл ажиллагаагаар давхардсан тоогоор 3800 иргэдийг хамруулж уралдаан тэмцээн, сорил судалгаа бэлтгэл дасгал сургуулилтаа хийж байна.

Улс аймаг сумын чанартай 13 уралдаан тэмцээнд давхардсан тоогоор 350 гаруй тамирчид оролцож /алт-30, мөнгө-42, хүрэл-28/ нийт 100 медалийн амжилттай байна. 2015 оны амжилтуудаас товч дурьдвал: 1-р сард болсон Улсын аварга шалгаруулах Пауэрлейфтингийн тэмцээндД.Эрдэнэчулуун 4 хүрэл медаль, УАШ чөлөөт бөхийн тэмцээнээс Б.Тамир хүрэл медаль хүртлээ. Соёлын төвийн дэргэдэх сонгон секц дугуйланд нийтдээ 580 гаруй хүүхэд багачууд хамрагдаж байна.