EMTЖаргалант сумын Эрүүл мэндийн төв нь 1936 онд 1 бага эмч, 1 сувилагчтай анх байгуулагдсан. 1965 оноос 45 ортой 3 их эмчтэй Сум Дундын Эмнэлэг, 1977 онд сум дундын нэгдсэн эмнэлэг болж 75 ортой 30 гаруй эмч ажиллагсадттай ажиллаж байгаад 1993 оноос Сумын Эрүүл мэндийн төв болон ажилласан.
2016 онд сумын ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ нь сумын иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх, оношлох, эмчлэх, амбулаторын хэсэг, хэвтэн эмчлүүлэх болницын хэсэг, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, түргэн тусламж, багийн эмчийн тусламж, эмийн сангийн үйлчилгээ үзүүлж байна.