Эх орны түүх  орон нутгийн түүхээс бүтдэг учир  сумын түүх бол улсын түүхийн салшгүй хэсэг юм. 1911 онд Түшээт хан аймгийн Баатар вангийн хошуунд харьяалагдаж байгаад 1924 онд Богдхан уулын аймгийн анхдугаар их хурлаар Түшээт хан аймгийг Богдхан уулын аймаг болгон өөрчлөх үед Жаргалант сумын нутаг нь Баян-Өлзийт сумын 7-р багт, дараа нь Баянчандмань суманд харьяалагдаж байгаад Жаргалантын САА-г улсын морин заводтой нийлснээс хойш 1927 онд захиргааны нэгж сум бий болсноор Жаргалант сум Сангийн аж ахуй бий болсон түүх эхэлдэг. 1927 онд Сангийн тариалан нэртэйгээр байгуулагдан морин анжисаар газар хагалж үр тариа тарин үйл ажиллагаагаа эхэлсэн. 1929 онд дээд байгууллагын шийдвэрээр Жаргалант Сангийн Аж Ахуй болгон өөрчилсөн.

Газарзүй

talbai

Засаг захиргааны анхан шатны нэгж 4 багтай. 186800 га нутаг дэвсгэртэй. Үүнээс: 99000 га талбай нь бэлчээр, 38000 га тариалангийн талбайтай, 33800 га талбай нь нарсан ойн зонхилсон ойн сан бүхий газартай. Сумын нутаг дэвсгэр далайн түвшнээс дээш 950-1050 метрт өргөгдсөн, жилд дунджаар 200-250 мм тунадас унадаг ой, хээр хосолсон байгалийн бүтэцтэй.

Эдийн засаг

Дэд бүтэц сайн хөгжсөн, Монгол улсын босоо тэнхлэгийн дагуух төв засмал зам дайран өнгөрдөг. Сумын төсөвт байгууллагууд болох ЗДТГ, сумын хүн эмнэлэг, соёлын төв, Ерөнхий боловсролын 11 жилийн бүрэн дунд сургууль, 2 бага сургууль, хүүхдийн 4 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.