• ЖАРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН А\504 ТООТ ЗАХИРАМЖ

Монгол Улс Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А\504 тоот “Засаг даргын Тамгын газрын орон тоо бүтэц батлах тухай” захирамж батлагдан гарсан.

Сумын Засаг даргын Тамгын газар нь 2016 онд Улс төрийн албан хаагч 6, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр тус тус үйл ажиллагаагаа явуулж байна.

web 001     web 002

  • ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН Б\16 ТООТ ТУШААЛ

Төв аймгийн Жаргалант сумын Тамгын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б\16 тоот “Зарим төрийн албан хаагчдын цалинг шинэчлэн тогтоож, үр дүнгийн урамшуулал олгох тухай” тушаалаар Төрийн захиргааны 2 албан хаагчид үр дүнгийн урамшуулал олгож, мөн Төрийн захиргааны 1, Төрийн үйлчилгээний 2 албан хаагчийн цалинг тус тус шинэчлэн тогтоолоо.

 ZDTG 002      ZDTG 003

 

 

 

 

 

 

 

  • ДЭЖИД ЦЭЦЭРЛЭГИЙН ТОГООЧИЙН  АЖЛЫН СУЛ ОРОН ТООНЫ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ

Дэжид тогоочийн ажлын байрны түр 4 сар ажиллах орон тоо гарч байгаа тул сонгон шалгаруулалт зарлаж байна.
indexБүртгүүлэхдээ дараах шаардлагын дагуу материалыг бүрдүүлнэ.
1. Тогоочийн ажлын байранд тавигдах шаардлага:
Орон нутгийн харьяат байх;
Мэргэжлийн дипломтой байх;
Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан талаар нотлох баримт бичиг
Бүртгэл: 2016 оны 08 дугаар сарын 22-23-нд явагдана. Материалыг Цэцэрлэгийн эрхлэгчид өгнө.
Сонгон шалгаруулалт: 2016 оны 08 дугаар сарын 29-нд Цэцэрлэг дээр явагдана.

СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
2016 оны 08 дугаар сарын 23

  • ӨГӨӨМӨР ЦЭЦЭРЛЭГИЙН ТОГООЧИЙН  АЖЛЫН СУЛ ОРОН ТООНЫ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ТАЙЛАН

indexӨгөөмөр цэцэрлэгийн тогоочийн сул ажлын байранд сумын иргэдийн дунд сонгон шалгруулалт явуулах зарыг 2016 оны 08 дугаар сарын 16-ний өдрөөс эхлэн 29-ний өдрийг хүртэл гаргаж, сонгон шалгаруулалтанд оролцон иргэдийг бүртгэн авлаа.

Зарын хугацаанд нийт 3 ажил горилогч материалаа ирүүлж хүсэлт гаргасан. Үүнд:

  1. Лхагвадоржийн Бүдханд НМ94110203 регистрийн дугаартай, тогоочийн 2-р зэрэгтэй, Технологийн дээд сургуулийг “Нарийн боов үйлдвэрлэл” мэргэжлээр, “Амжилтын амт” сургалтын төвийг “Тогооч” мэргэжлээр төгссөн. Улаанбаатар хотод “Олон үндэстний хоолны газар”-т ажиллаж байсан.
  2. Батбаярын Даваасүрэн НМ81072001 регистрийн дугаартай, тогоочийн 3-р зэрэгтэй, Эмэгтэйчүүдийн холбооны тогоочийн үнэмлэхтэй, Туслах багшийн 13\247 тоот гэрчилгээтэй, “МИГ” даатгалын төлөөлөгч.
  3. Шаравдоржийн Оюунгэрэл НМ76051001 регистрийн дугаартай, тогоочийн 3-р зэрэгтэй, “Чухал амжилт” сургалтын төвийг “Тогооч” мэргэжлээр төгссөн. Жаргалант сумын “Заяа” цайны газарт тогоочоор ажиллаж байсан. Одоо “Жаргалан” цайны газарт тогоочоор ажиллаж байгаа.

гэсэн 3 хүн ажилд орох хүсэлтээ гаргасан ба шалгалтанд орохоор болсон.

Шалгалтыг “Өгөөмөр” цэцэрлэг дээр тест, ярилцлага, ур чадвар гэсэн хэлбэрээр явуулсан.

  • Тестийн асуултыг хоол хийх орц норм, хадгалах хамгаалах, хүнс хүлээж авах талаар, хөдөлмөрийн хуулийн талаар сонгох хаирулттай бэлдэж шалгалтыг авсан болно.
  • Ярилцлагад мөн мэргэжлийн чиг үүрэгтэй холбоотой 5 асуулт бэлдэж хүн тус бүрээс асууж ярилцах хэлбэрээр шалгалтыг авсан.
  • Ур чадварын шалгалтад цэцэрлэгийн хүүхдийн хоолны илчлэг бодох, технологийн карт хөтлөх, хоолны ордер бичих зэрэгт компьютер зайлшгүй хэрэгтэй учир компьютерийн хэрэглээний программ дээр шалгалтыг авсан болно.

Ингээд нийт 24 оноогоор Л.Бүдханд шалгалтын хамгийн өндөр авсан ба Ш.Оюунгэрэл 13 оноо, Б.Даваасүрэн 9,5 оноо тус тус авсан байна. Шалгалтын дүнгээр тэргүүлсэн Л.Бүдхандын материалыг “Өгөөмөр” цэцэрлэгийн эрхлэгчид хүлээлгэн өгч 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 16 тоот тушаалаар ажилд нь томилсон болно.

  • ТӨВ АЙМАГ ЗУУНМОД СУМАНД ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДАД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

index

  1. Хуучнаар Бугын САА орох замд байрлах Монгол Кувейтын судалгааны төвд дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
  2. Үйлчлэгч – 38 хүртэл насны эмэгтэй – 2 хүн
  3. Сантехник, цахилгааны ажил хийдэг 38-40 насны эрэгтэй – 1 хүн. Харилцах утас: 98122491, 88049029
  1. ХХААГазрын урд байрлах “Петровис” ШТСтанцад 35-с доош насны дээд боловсролтой, санхүүгийн анхан шатны мэдлэгтэй эрэгтэй хүнийг түгээгчээр ажилд авна.

Утас 70272969

  1. Төв аймгийн Баянцагаан суманд малчнаар ажилд авна. Гэр бүлээрээ байж болно. Цалин сарын 300,0-400,0 төгрөг. Хоол орон байраар хангана. Утас 70272087
  • ТӨВ АЙМАГ ЖАРГАЛАНТ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН БҮРЭН ДУНД СУРГУУЛЬД ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДАД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

IMG,  IMG_0001  линкээр хандаж дэлгэрэнгүй мэдээллээ авна уу