ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙГДСЭН АЖЛУУД

Шинээр боловсруулж байгаа бодлогын баримт бичиг, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төслийг олон нийтэд танилцуулж тэдний саналыг тусгах зорилгоор “Иргэний танхим”-аар 6 удаагийн хэлэлцүүлэг 1 удаагийн санал асуулга зохион байгуулж шийдвэрийг холбогдох газарт хүргүүлж ажиллав. Үүнд:

  1. Хог хаягдал үүсгэсний хураамжийн хэмжээг шинэчилэн тогтоох талаар

      2 Сум хөгжүүлэх сангаас 2015 онд олгох тэргүүлэх чиглэл тогтоох

  1. Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох, хяналт тавих журамд өөрчлөлт оруулах талаар
  2. “Тариалангийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл
  3. Сумаас “Соёлын талаар баримтлах бодлого”-ын баримт бичиг
  4. Аймгийн боловсролын мастер төлөвлөгөөний хэрэгжилт, боловсролын талаар цаашид авах арга хэмжээ
  5. Сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээний цэг салбарын дунд “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сэдэвт санал асуулга

Эдгээр хэлэлцүүлэг, санал асуулгад давхардсан тоогоор 119 иргэн оролцсон байна.

2015 онд 12 удаа багийнИргэдийн нийтийн хурал хуралдсан. Давхарсан тоогоор 600-800 иргэн хамрагдсан байна. Багийн Иргэдийн нийтийн хурлаар 2016 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх хөрөнгө оруулалт төсөл арга хэмжээний санал, Давуу эрхээр газар эзэмшихээр хүсэлт ирүүлсэн иргэдийг давуу эрх эдлэх боломжтой эсэх, Ойн санг гэрээгээр эзэмшихээр хүсэлт ирүүлсэн иргэдийн нөхөрлөлүүдийн материалыг хэлэлцсэн бол Засаг даргын Тамгын газрын холбогдох мэргэжилтэнүүд, Эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтэнүүд, Хэсгийн төлөөлөгч, ДСЦТС ХК-ний Жаргалант салбарын хамт олон тогтмол мэдээлэл өгч ажилласан байна.

Эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2015 оны Үндсэн чиглэлийн хэрэгжилт 86,4%-тай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар дүгнэгдлээ.

2015 оны 11 сарын 25-ны байдлаар Сумын Засаг даргын 630 эрх зүйн акт,  Байгууллагын дарга эрхлэгч нарын 40 эрх зүйн актыг төслийн шатанд нь хянасан.  Төрийн албан хаагчид болон Байгууллагын дарга эрхлэгч нар гаргаж буй эрх зүйн актаа ХЭЗМ-нд төслийн шатанд нь хянуулж хэвшсэн. Олон нийтэд хамааралтай эрх зүйн актуудыг сумын веб хуудсанд тухай бүр байрлуулан иргэдэд сурталчлан ажиллаж байна.

ДОТООД АЖЛЫН ЧИГЛЭЛЭЭР

Удирдах ажилтнуудын шуурхайг 14 хоног тутамд зохион байгуулж  байгууллага бүрийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонсож үүрэг даалгаврыг өгч хэрэгжилтийг тооцож ажиллалаа.

Дээд газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг тооцож холбогдох байгууллагад хүргэж ажиллалаа.

ИРГЭДЭД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭХ БОЛОМЖ 1 ШАТААР АХИЛАА

Иргэний танхимд 70276131 дугаартай “Иргэдээ сонсъё” утсыг ажиллуулж байна. Нээлттэй утасны дугаар, ажиллах цагийн хуваарийг нийтэд ил тод зарласан болно.

2016 ОН ГАРСААР СУМ ОРОН НУТАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХУРААНГУЙ:

“АХА” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

huvilah 001

2016.03.29-нд Авто тээврийн улсын үзлэгийг тохиолдуулан жолооч нарын дунд Сумын гэмт хэргээс урдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар” “АХА” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Уг тэмцээнд нийт 40 гаруй жолооч нар оролцож иргэн У.Цэнд-Аюуш тэргүүн байр эзэллээ.

НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ ТЭМЦЭЭН

nogoon gerel

Сумын ЗДТГ, Цагдаагын хэсэгтэй хамтран Зам тээврийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм журмуудыг сурталчлах зорилгоор СӨБ-ын байгууллагын хүүхдүүдийн дунд “Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээнийг 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр амжилттай зохион байгуулж 4 цэцэрлэгийн,  4 баг оролцож 1-р байранд Дэжид цэцэрлэг 2-р байранд Төвийн цэцэрлэг, 3-р байранд Өгөөмөр цэцэрлэгийн багууд тус тус байр эзлэв.

“БАТАЛГААЖСАН ХЭМЖИХ ХЭРЭГСЭЛ-ТАНЫ АМЬДРАЛД” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

20160420_110805 20160420_110812

 “Стандарчилал хэмжил зүйн өдөр”-ийг тохиолдуулан  Төв аймгийн стандартчилал хэмжил зүйн хэлтэс Жаргалант сумын ЗДТГ хамтран 2016 оны 04 дугаар сарын 20-ны өдөр “БАТАЛГААЖСАН ХЭМЖИХ ХЭРЭГСЭЛ-ТАНЫ АМЬДРАЛД” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.

“ЭРҮҮЛ БАЯР ХӨӨРТЭЙ ГЭР БҮЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ВАКУМ СУРГАЛТ“Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын ТӨВ ОНХХ, Жаргалант сумын ЗДТГ, ГХУСАЗЗ хамтран “Хөтөч Гэрэл” ТББ-ын Сургалт, зөвлөгөө, хөгжлийн төвөөс 2016 оны 7 сарын 07-08-нд “ЭРҮҮЛ БАЯР ХӨӨРТЭЙ ГЭР БҮЛ” вакуум сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтанд Жаргалант сумын архины хамааралтай 9 хос буюу гэр бүл Жаргалант сумын Дэлхийн Зөнгийн ажилтан болох нийт 19 хүн хамрагдсан.Мөн эхний өдрийн хичээлийн үеэр сумын засаг даргын тамгын газрын удирдах ажилчид, багийн дарга нар  суралцаж буй хүмүүст сэтгэлийн урам өглөө.

АХМАДУУДАДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

IMG_2291

Сумын ИТХ, ЗДТГ, Багуудад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан үе үеийн ахмад настан буурлуудаа 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ЗДТГ-ын иргэний танхимд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ БҮРЭН ХАНГАГДЛАА.

medeeЖаргалант сумын мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил 94,5 хувьтай байна. Үүнд сумын хэмжээнд 162 000 толгой мал өвөлжиж хаваржихаар тооцоо гараад байна. Хэдийгээр бэлчээрийн даац 3 дахин хэтэрч байгаа боловч манай сумын малчид орон нутагтаа мал сүргээ өвөлгүүлж хаваржуулахаар төлөвлөөд байна. Өнөөдөрийн байдлаар 9705 тн байгалийн хадлан, 95 тн ногоон тэжээл, 100 тн солоом, 250 тн хүчит тэжээлийг нөөцлөн аваад байна. Бэлчээрийн 32 худаг мал аж ахуйд ашиглахад бэлэн болоод байна.

ЦЭРЭГ ТАТЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2016 оны II ээлжийн цэрэг татлага 2016 оны 10 дугаар сарын 04-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Цэрэг татлагын товчооны үзлэгээр 18-25 насны 110 насны цэргийн насны залуучууд орж 27 залуус цэрэгт тэнцлээ. Мөн цэрэг татлагын үеэр цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах 1990 онд төрсөн 24 иргэнтэй 16 152 000 төгрөгийн төлбөр төвлөрүүлэх гэрээ хийгдлээ.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

IMG_2359

Аймгийн засаг дарга Ж.Батжаргал манай суманд 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүрэлцэн ирж сумын иргэдтэй уулзалт хийлээ.

НИЙТИЙН ГАДАА ТАЛБАЙН ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2016 оны 10 дугаар сарын 13, 14-ны өдрүүдэд нийтийн зам талбайн их цэвэрлэгээг зохион байгуулж ажиллалаа. Уг цэвэрлэгээнд төсвийн 8 байгууллагын ажилтан албан хаагчид, аж ахуйн нэгж байгууллагууд, иргэд, худалдаа үйлчилгээний цэгүүд, ЕББДС-ийн 5-12 дугаар ангийн 630 гаруй сурагчид оролцлоо. Уг  үйл ажиллагаагаар нийт 12 тонн хог хаягдлыг цэвэрлэж, хогийн цэгт зайлуулан ажилласан болно.

ГЭРЭЛТҮҮЛЭГИЙН АЖИЛ БҮРЭН ХИЙГДЭЖ ДУУСЛАА.

IMG_2383

Сумын ажиллах хүчний төлбөр, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 35 484 322 төгрөгийн өртөгтэйгээр Өгөөмөр II багт гудамжны гэрэлтүүлэгийн ажил бүрэн хийгдэж дууслаа. Уг гэрэлтүүлэгийн ажлыг “Цохиот хайрхан” ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд Сумын засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2016 оны 10 дугаар сарын  14-ны өдөр хүлээн авлаа.

ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК-ний Хэмжүүр тоолуур лабраторийн алба, Борлуулалтын алба, Жаргалант салбарын хамтарсан өдөрлөг 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдөр сумын соёлын төвд амжилттай зохион байгуулагдлаа. Тус өдөрлөгөөр айл өрхийн цахилгаан эрчим хүчний үнэ тариф, түүнийг тогтоох журам, бодох аргачлал, тоолуур хэмжих хэрэгслийн баталгаажуулах хугацаа, журам гэх мэт хэрэглэгчдийн хүссэн асуултанд хариулт өгч, зарим аж ахуйн нэгж, айл өрхүүдэд газар дээр нь очиж үзлэг шалгалт хийж, санал хүсэлт хүлээн авч, гомдол барагдуулан ажилласан байна.

ТҮР ҮНЭМЛЭХ ГАРДУУЛЛАА.

IMG_2457

2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон 27 гишүүнд сонгуулийн хорооноос төлөөлөгчийн түр үнэмлэх гардуулав. Төлөөлөгчдөд МАН-аас 19 гишүүн, Ардчилсан нам, МАХН-ын “Төв нутаг эвсэл”-ээс 9 гишүүн тус тус сонгогдсон байна.

“ҮЛГЭРИЙН БААТРУУД АМИЛСАН НЬ” ТОГЛОЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

IMG_2602Сургуулийн өмнөх боловсролын байгууллын “ЦӨМ” хөтөлбөрийн хүрээнд Төвийн цэцэрлэгийн бяцхан сурагчдын дунд “Үлгэрийн баатрууд амилсан нь” сэдэвт уралдаан тэмцээнийг 2016 оны 10 дугаар сарын 29-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уг тэмцээний шүүгчдээр сумын нийгмийн бодлогын ажилтан М.Чулуунцэцэг, соёлын төвийн номын санч Ж.Энхтуяа, сумын цэцэрлэг хариуцсан арга зүйч н.Пүрэвсүрэн, эцэг эхийн төлөөлөл байлцлаа.

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

IMG_2606IMG_2607Монголын худалдагч нарын холбооны дэргэдэх “САРЭН” сургалтын төвөөс тус сумын худалдаа үйлчилгээний цэг салбарын худалдааны зөвлөх, ажилтан, мөнгө хураагч, бараа хадгалалтын технологич нарт 3 өдрийн 24 цагийн сургалтыг 2016 оны 11 дүгээр сарын 01-03-ны хооронд зохион байгууллаа. Уг сургалтанд 10 хүн хамрагдаж сертификат гардан авлаа.

ИТХ-ын АНХДУГААР ХУРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

IMG_2815Сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан хурлын анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сар 7-ны өдөр хуралдлаа. Уг хуралдаанаар Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, хурлын хуралдааны дэг батлах тухай, сумын ИТХ-ын даргыг сонгож батлах тухай, сумын Засаг даргыг томилуулахаар санал уламжлах тухай, Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгож батлах тухай асуудлуудыг амжилттай хэлэлцлээ. Сумын ИТХ-ын даргаар Д.Урамчимэгийг сонгож, Сумын засаг даргаар Т.Цолмонгэрэлийг томилуулахаар аймгийн засаг даргад санал уламжиллаа. Шинээр сонгогдсон хурлын төлөөлөгчдийн 15 эрэгтэй, 14 эмэгтэй төлөөлөгч байна. Сумын ИТХ-ын тоог хамын харъяаллаар нь харвал: Монгол ардын нам 18, Төв нутаг эвсэл 9 суудал авчээ. ИТХ-ын хамгийн ахмад төлөөлөгч Б.Баатаржав, хамгийн залуу нь Ц.Эрдэнэчандмань байна.

Шинэээр сонгогдсон хурлын бүрэлдэхүүнд анх удаагаа сонгогдож байгаа 13 төлөөлөгч, 2 дахь удаагаа сонгогдож байгаа 8 төлөөлөгч, 3 дахь удаагаа  сонгогдож байгаа 4 төлөөлөгч, 4 дэх удаагаа сонгогдож байгаа 2 төлөөлөгч байгаа болно.

“ЭРҮҮЛ ХҮҮХЭД ИЛҮҮ САЙН СУРДАГ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

IMG_28212016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Дэлхийн зөн олон улсын байгууллага, эрүүл мэндийн газраас “ЭРҮҮЛ ХҮҮХЭД ИЛҮҮ САЙН СУРДАГ” сэдэвт сургалтыг эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан, багийн нийгмийн ажилтан зохион байгуулагч, сумын нийгмийн бодлогын ажилтан, ЕББДС-иын нийгмийн ажилтан болон 25 багшийг хамруулан амжилттай зохион байгууллаа.

ХОРИО ЦЭЭР ТОГТООЛОО.

Тус сумын

horio togtooloo 001

төвөөс баруун урагш 10 орчим километр зайд байдаг Өлийн даваа гэх газар хоёр малчны суурьт “цэцэг” өвчин гарч хорио цээр, хязгаарлалтын арга хэмжээг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тогтоож голомтын бүсээс зах зээлд мах, арьс шир зарж борлуулахыг хориглосон тул хорио цээрийн хугацаанд худалдаа үйлчилгээний цэг салбар болон гар дээрээс мах махан бүтээгдэхүүн, арьс шир худалдан авахгүй байх. Мөн Улаанбаатар хот болон бусад сумд руу мал болон махан бүтээгдэхүүн худалдан борлуулахгүй байх. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, уурхай зэрэг газруудад зайлшгүй шаардлагаар мах махан бүтээгдэхүүн авахаар бол заавал мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн бичигтэй махыг худалдан авч байхыг анхааруулж байна.

НИЙТИЙН ЗАМ ТАЛБАЙН ЦЭВЭРЛЭГЭЭ БОЛЛОО.

DSCF7748

Сумын төвийн авто замын хальтиргаа гулгаанаас сэргийлж зам цэвэрлэх ажлыг сумын ЗДТГ, ГХУСАЗЗ, замын цагдаатай  хамтран ЕББДСургуулийн 9-12 дугаар ангийн 135 сурагчидаар цэвэрлүүлэх ажлыг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

КИБЕР ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Picture1Жаргалант сумын ЕБС-ийн 8-12 дугаар ангийн 337 сурагчид кибер гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтыг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр сургуулийн урлаг зааланд зохион байгуулж багш, сурагчдад энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй байх урьдчилан сэргийлэх чиглэлээр 40 минутыг сургалтыг зохион байгуулсан. Олон нийтийн газар, гудамж талбайд сурталчилгааны материал байрлуулсан.

АМЬЖИРГАА ДЭМЖИХ ЗӨВЛӨЛӨӨС ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ.

IMG_2953

Сумын ИТХ-ын дарга Д.Уранчимэгээр ахлуулсан хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дэргэдэх амьжиргаа дэмжих зөвлөлийн гишүүд Б.Ганбаатар ахлагчтай ойн нөхөрлөлтэй хамтран Буурлын нэгдүгээр багийн иргэн Н.Бямбасүрэнд галын түлээ буулгаж өглөө.

АВТО ЗАМЫН ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙГДЛЭЭ.

Жаргалант сумын хот хоорондын тээврийн жолоочид сайн дурын үндсэн дээр нэгдэн сумын төвөөс Баянбулаг баг орох авто замыг хальтиргаа гулгаанаас сэргийлж зам цэвэрлэх ажлыг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хийлээ. Цас цэвэрлэгээ зохион байгуулсан жолооч нартаа талархал илэрхийлье.

ГАДААД ИРГЭДИЙН БИЧИГ БАРИМТАД ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ.

IMG_2962

Тус суманд уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгч “ТЭНХУН” ХХК, түүний туслан гүйцэтгэгчээр ажилладаг “Жин Да Вэй Иэ” ХХК-д ажиллаж байгаа гадаад иргэдийг бүртгэн судалгааг гаргаж,   “ТЭНХУН” ХХК-д ажиллаж байгаа БНХАУ-ын харъяат 29 иргэн, “Жин Дэй Вэй Иэ” ХХК-д ажиллаж байгаа 33 иргэний бичиг баримтад ЗДТГ-аас шалгалт хийж жилийн эцсийн тайланг гаргав.