Сайн байцгаана уу

Эрхэм хүндэт нутгийн ард иргэд ах дүүс та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье

IMG_2902Жаргалтай түмний өлгий болсон Жаргалант сайхан нутгийнхаа эзэн нь болж төрсөн азтай хүмүүс бид билээ. Энэ сайхан нутгийнхаа үржил шимийг үр хүүхэд үндэс угсаагаараа хүртэн амьдарсаар он цагийн эхлэл одоог хүртэлх түүхийг бид бүтээлцжээ. Ажил бүтээлээр дүүрэн амжилт бүхний дээд бахархал болсон өвөг дээдэс, сургамжит ахмад үе, энэ цагийн амжилт бүтээлийн эзэд, сурлага хөдөлмөрийн сайчууд үе үеийн бахдам амжилтын түүхийг өнөөг хүртэл бичилцсээр ирсэн билээ.

Та бүхний минь тарьсан ногоо, тал дүүрэн ургах алтран шаргалтах тариаг нь арвин ургацаар мялааж, эрдэм номын багцыг дүүрэн байлгаж, төрд хаших албаа түмэн олондоо элэгсэгээр хүргэж “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУМ” гэсэн нэрээ өндрөөс өндөрт өргөж элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.