Нэг. Тэргүүлэгчдийн хуралдааны талаар:

      Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу Тэргүүлэгчдийн хуралдааныг  нийт 10 удаа хуралдсан. Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд туссан асуудлууд болон  сумын Засаг даргаас өргөн мэдүүлсэн нийт 62 асуудлыг  хэлэлцэн 50 тогтоол гаргажээ.

Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцсэн тогтоол гаргасан асуудлыг чиглэлээр тоймлон харуулбал:

  • Төсөв санхүү хөрөнгө оруулалтын асуудал-18 %
  • ХАА-н үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийн асуудал -10 хувь
  • Байгаль орчин, аялал жуулчлалын асуудал – 8%
  • Нийгэм, халамжийн асуудал – 8 %
  • Хүн амын эрүүл мэндийн асуудал-14%
  • Боловсрол, боловсон хүчний асуудал -12%
  • Бусад асуудал –36%

      Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2015 онд дунджаар   65,6 хувийн ирцтэй хуралдлаа.

    Хоёр. Сумын ИТХ-ын хуралдааны талаар:

Сумын ИТХ-ын хуралдааныг нийт 2 удаа хийн13тогтоол гарган хэрэгжилтийг нь хангуулан ажиллаж ирлээ.  Хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлыг дурьдвал Жаргалант сумын тусгай сангуудын 2014 оны жилийн эцсийн орлого зарлагын гүйцэтгэл батлах тухай, Сум хөгжүүлэх сангийн 2015 оны үйл ажиллагааны зарлагын төсөв батлах тухай, сумын орон нутгийн хөгжлийн сангийн 2015 оны төсвийг тодотгон батлах тухай, Хог хаягдал үүсгэсний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож журам батлах тухай, Шинэ Жаргалант сум төслийг дэмжих тухай, Сумын 2015 оны төсвийг тодотгон батлах тухай, Ойн санг гэрээгээр эзэмшигч иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгжүүдийн гэрээний хэрэгжилт дүгнэх тухай, Сумын газар зохион байгуулалтын 2015 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай,  Орон нутгийн хөгжлийн сангийн   хөтөлбөр төсөл арга хэмжээний 2016 оны нэгдсэн жагсаалт батлах тухай, Кама, Зил маркын ачааны автомашины ажиллах журам батлах тухай,  Ажиллах хүчний төлбөрийг төвлөрүүлэх, зарцуулах журмыг шинэчлэн батлах тухай, Ойн сан бүхий газрыг иргэдийн  нөхөрлөлд гэрээгээр эзэмшүүлэх тухай   зэрэг  асуудлуудыг амжилттай хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Гурав. Өмчлөгчийн эрхийн хүрээнд:

    Сумын ИТХ нь тайлант онд 2 үндсэн  орон тоотой, 1 гэрээт ажилтан,  46906,2 мянган төгрөгний төсөвтэйгээр үйл ажиллагаа явуулж ирлээ.

2015 оны 3-р улирлын байдлаар буюу 2015 оны 10 дугаар сарын 25-ны байдлаар 33312,2 мянган төгрөг зарцуулсан дүнтэй байна.  Жилийн эцсийн байдлаар төсвийн гүйцэтгэл гараагүй байгаа болно.

      Дөрөв. Багуудын ИНХ-ын талаар:

      Сумын ИТХ-ын зүгээс багийн ИНХ-уудад үзүүлэх онол арга зүйн зөвлөмж үзүүлж ажиллаа. Багийн ИНХ-ын дарга нарт хуралдаан удирдах, тогтоол шийдвэр гаргах, тэмдэглэл хөтлөх зэрэг төрийн албан хэрэг хөтлөх талаар сургалт, зөвлөмжийг тухай бүрт өгч, орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээний эрэмбэлсэн жагсаалт батлах хурлуудыг удирдан зохион байгуулахад мэргэжил арга зүйн тусалцаа өгч ажилласан. Багийн ИНХ-ын дарга нарын ажлын тайланг улирлаар авч багийн засаг даргын цалингийн 30%-тай тэнцэх хэмжээний урамшууллыг ЗЗНДНТУТухай хуулийн дагуу олгож байна.  Багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нарт мэргэжил арга зүйн зөвлөмжийг тухай бүрт нь өгч ажиллахын зэрэгцээ сумын ЗДТГ-ын хууль эрх зүйн ажилтан, архив бичиг хэргийн эрхлэгч нартай хамтран Архив албан хэрэг хөтлөлтийн гарын авлага  хэвлэн хүргүүлж, ажлын байранд сургах үйл ажиллагаа явуулсан.

      Тав. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр:

      Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөн,  ажиллах журмыг шинэчлэн боловсруулж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн 03 дугаар сарын 09-ны хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан.  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумын зөвлөл анхдугаар хуралдаанаараа орон нутагтаа үйлдэгдсэн  өмнөх оны гэмт хэрэг, эрх зүйн зөрчлийн судалгаан дээр үндэслэн хийх ажлын  төлөвлөгөөг үйл ажиллагааны үндсэн 8-н зорилтын хүрээнд 22 хэрэгжүүлэх арга хэмжээтэйгээр гарган ажиллаж, эхний хагас жилийн байдлаар биелэлтийг тооцоход 70,4 хувийн биелэлтэй байна.  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардалд ИТХ-ын төсөвт 3276,1 мянган төгрөг төсөвлөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулж ирлээ.  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Авлигын эсрэг  хуулийг сурталчлах “Хууль бидний амьдралд” тэмцээн , Байгаль орчны журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Байгаль орчноо хайрлая” сэдэвт гар зураг, ЭССЭ бичлэгийн уралдаан, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм сурталчлах зорилгоор “Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээн,  Худалдаа үйлчилгээний цэг салбарынханд зориулсан сургалтыг тус тус зохион байгуулж, бүрэн дунд сургуулийн сурагчдад /хэсгийн төлөөлөгч/ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх яриа таниулга,  мэдээллийн самбар ашиглан цаг үеийн мэдээ мэдээллийг иргэдэд цаг тухай бүр мэдээлж ажилласан. Мөн хуулиудын хэрэгжилтэнд хамтарсан хяналт шалгалтыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан байна.

      Хар тамхи мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хар тамхины ургамлын тархацын судалгааг хийж хар тамхины ургамал түүж, устгал хийх ажлыг 8 дугаар сард зохион байгуулав.

      Гүүд Нэйборс олон улсын байгууллага, Аймгийн эмэгтэйчүүдийн холбоо, сумын эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх, Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтыг ЕБС-ийн сурагчид, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарт зохион байгуулсан. Сумын иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг үндэслэн сумын төвийн золбин нохойг устгах ажлыг зохион байгуулж Буурлын 1-р багтай хамтран 120 нохойг устгасан.

Зургаа. Бусад ажлын талаар 2014 онд:

  • Уул уурхайн Тэн-Хун ХХК-ны туслан гүйцэтгэгч компани болох ЭЙЧ-ЭМ–БИ ХХК тохиролцож бүтээн байгуулалтын багийг 20 хүний бүрэлдэхүүтэй байгуулж, 11-р сар хүртэл цалинг олгуулсан. Үүнд нийт 44,0 сая төгрөгний цалинг олгуулсан.
  • ЗДТГ, эрүүл мэндийн төвийн ажилчин албан хаагчдын цаг ашиглалтыг сайжруулах зорилгоор хурууны хээгээр цаг бүртгэх технологийг нэвтрүүлэх санаачлагыг гарган санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн.
  • Иргэний танхимыг засварлан тохижуулж ажилуулах талаар санаачлага гарган ажиллаж санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлсэн.
  • Төрийн албан хаагчдын ёс зүйн талаарх иргэдийн санал гомдлыг барагдуулах зорилгоор сумын Засаг даргад хандаж 5-н төрийн албан хаагчид арга хэмжээ тооцуулсан
  • Ажлын байр хүссэн 112-н иргэний хүсэлтийг хүлээн авч 70 иргэнийг уул уурхайн Тэн-Хун ХХК болон ЭЙЧ-ЭМ-БИ ХХК-д ажлын байранд зуучлан ажилд оруулав.
  • Сумын ИТХ-ын зүгээс хөдөөгийн малчдын ахуйн амьдралтай танилцах, тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийн талаар судалгаа хийх зорилгоор ажлын хэсэг томилж хөдөөгийн 90 гаруй малчин өрхөд хүрч ажилласан.
  • Сумын ИТХ-ын нөхөн сонгуулийн Өгөөмөр багт 2013 оны 06 дугаар сарын 14-ны өдөр зохион байгуулж явуулсан. Өгөөмөр хэсэгт 1436 сонсгогч бүртгэгдснээс 501 сонгогч санал хураалтанд оролцсон. 4-н сонгогч зөөврийн хайрцгаар санал өгсөн. Уг нөхөн сонгуульд Ардчилсан намаас Адъяасүрэнгийн Туяасүрэн, Монгол ардын намаас Мягмарсүрэнгийн Цогт-Очир нар нэр дэвшсэн ба Монгол ардын намаас нэр дэвшигч М.Цогт-Очир 281 сонгогчийн саналаар ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон.  Нөхөн сонгууль явуулахад 800,0 мянган төгрөг зарцуулсан.
  • Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн чадавхижуулах зорилгоор УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороо, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг, Удирдлын академи, аймгийн ИТХ-ын ажлын албанаас зохион байгуулсан зорилтот сургалтанд 27 төлөөлөгчөөс 20 төлөөлөгч хамруулсан.
  • Судалгаа мэдээллийн сангийн жагсаалт гарган ИТХ-ын даргаар батлуулж, судалгаа мэдээллийн санг баяжуулан ажиллаж байна.
  • Сумын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шинэчлэн батлуулж сумын Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулан, төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

                  Бусад ажлын талаар 2015 онд:

  • Сумын Засаг даргатай хамтран Уул уурхайн Тэн-Хун ХХК-тай нийгмийн хариуцлагын гэрээг байгуулж 60,0 сая төгрөгийн  хөрөнгө оруулалтаар Өгөөмөр 2-р багийн гүүр, сайжруулсан замын ажлыг КТК ХХК-наар гүйцэтгүүлэн ашиглалтанд оруулсан.
  • Төрийн албан хаагчдын ёс зүйн талаарх иргэдийн санал гомдлыг барагдуулах, иргэдтэй харьцах харьцааг анхаарах талаар төсөвт байгууллагуудад зөвлөн ажилласан.
  • Иргэний танхимын үйл ажиллагааг жигдрүүлж хэлэлцүүлгийн төлөвлөгөөг батлан 10 сэдэвээр хэлэлцүүлэг, 2 санал асуулгыг авч санал дүгнэлтийг нэгтгэн холбогдох албан тушаалтанд хүргүүлж шийдвэрт тусгуулсан.
  • Сумын ИТХ-ын зүгээс хөдөөгийн малчдын ахуйн амьдралтай танилцах, тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийн талаар судалгаа хийх зорилгоор ажлын хэсэг томилж хөдөөгийн 280 гаруй малчин өрхөд хүрч ажилласан.
  • Малчдын зүгээс тулгамдсан асуудал болон бэлчээрийн худгын асуудлыг шийдэхээр аймгийн Засаг даргад хандаж 2 худаг шинээр гаргах санхүүгийн асуудлууд шийдсэн.
  • Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн чадавхижуулах зорилгоор УИХ-ын Тамгын газар НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг, аймгийн ИТХ-ын ажлын албанаас зохион байгуулсан зорилтот хоёр сургалтанд эмэгтэй төлөөлөгчид, ИТХ-ын нарийн бичгийн дарга, тэргүүлэгчдийг хамруулсан.
  • УИХ-ын Тамгын газар НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг, аймгийн ИТХ-ын ажлын албанаас зохион байгуулсан аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, нарийн бичгийн дарга нарт зориулсан “Төлөөлөгчийн манлайлал” сэдэвчилсэн сургалтыг 2015 оны 09 дүгээр сарын 14-нөөс 19-нийг өдрийг дуустал өөрийн сумын “Монголын Нууц товчоо” амралт, аялал жуулчлалын цогцолборт зохион байгууллаа.Үүнд 27 сумын 180 гаруй хүний 3-н ээлжээр хүлээн авч ажилласан.
  • Улсын тэргүүний сум болсонтой холбогдуулан Архуст сумын ИТХ, ЗДТГ-ын төлөөлөл 20 гаруй хүнийг хүлээн авч сумын ИТХ, ЗДТГ-ын үйл ажиллагаа, Уул уурхай ТЭН-ХУН ХХК-ны үйл ажиллагаа, сумын бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцуулсан.
  • Ажиллах хүчний төлбөрийн сангаас 2015 онд 15 иргэнд 2850,0 мянган төгрөгний эмчилгээний зардлыг нэг буцалтгүй хэлбэрээр олгосон. Нэг иргэнд сургалтын төлбөрт зориулж 1600,0 мянган төгрөг олгосон. Мөн спорт заалны шалны засвар, цэцэрлэгүүдийн тоног төхөөрөмж, барилгын засвар, эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмж, түргэн тусламжийн автомашины засвар, сэлбэг, сургуулийн барилгын засвар, улс аймгийн уралдаан тэмцээнд амжилттай оролцосн багш сурагчдад урамшуулал, дотуур байрны хүүхдүүдийг зөөх зардал, Загдал багийн боловсрол эрүү мэндийн төвийн барилгын засвар, гадна хашаа  барих ажил  зэрэгт хөрөнгө оруулалтуудыг хийсэн байна.
  • 2015 онд “Аймгийн тэргүүний тариаланч хамт олон”-оор 1 аж ахуйн нэгж, Аймгийн “тэргүүний тариаланч”-аар 3 иргэн, Аймгийн “сайн малчин”-аар 1 иргэн, Алдарт эхийн 1-р зэргийн одонгоор 1 иргэн, Алдарт эхийн 2-р зэргийн одонгоор 13 иргэн, Алтангадас одонгоор 3-н иргэн, Хүний Гавъяат эмч цолоор 1 иргэнийг  нийт 23-н шагнуулахаар нэр дэвшүүлэн холбогдох газарт нь уламжлан ажилласан.
  • Сумын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шинэчлэн батлуулж сумын Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулан, төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. 2014 оны тайлан мэдээллийг нэгтгэн аймгийн салбар зөвлөлд явуулан дүгнүүлснээр 2014 оны ажлаараа аймагт 4-р шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулсан.
  • Монголын Улаан загалмайн анхан шатны хорооны ажлыг төлөвлөн гүйцэтгэж, Улаанзагалмайн хороо үүсгэн байгуулагдсны 55 жилийн ой, Хүмүүнлэгийн төлөөх он жилүүд сэдэвт аяны хүрээнд Хүмүүнлэгийн төлөөх он жилүүд сугалааг 250 ширхэгийн борлуулсан.  Улаанзагалмайн шугамаар 5-н ширхэг тэргэнцэрийг хэвтрийн өвчтэй иргэдэд олгуулсан. Байнгын асаргаанд байдаг 31 иргэнд хөнжил гудас, өвлийн хүрэм, гэрийн бүрээс олгосон. 4-н өрхөд өвөл зуны хувцас, 10 өрхөд хүнсний бүтээгдэхүүн, ариун цэврийн  хэрэгсэл, хичээлийн хэрэглэл олгосон.
  • Сумын хувиараа хот хооронд зорчигч тээвэрлэдэг жолооч нарыг нэгдсэн зохион байгуулалтанд оруулж “Аяны андууд” хоршоог байгуулж хот хоорондын зорчигч тээвэрлэх зөвшөөрлийн талаар аймгийн засаг дарга, авто тээврийн газар, яаманд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
  • Монгол улсад Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд УИХ-ын дарга З.Энхболдын нэрэмжит шатрын сумын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж ажиллалаа.
  • Газар тариалангийн үйлдвэрлэлд байгаль цаг уурын эрсдэл тулгарч 5-6 саруудад бороо ороогүй улмаас төмс хүнсний ногоо, үр тарианы ургалт зогссон тул аймгийн ХХААГазар, Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд хандаж үүлэнд зориудаар нөлөөлж, бороо оруулах талаар хүсэлт гаргаж, үүл буудах ажиллагааг 2 удаа явуулсан.
  • Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, нийгмийн халамж, дэмжлэг зайлшгүй өрхүүдэд тариалангийн газар олгуулах ажлыг зохион байгуулсан.
  • Сумын төвд болон Баянбулаг багт сууршлийн шинэ бүс бий болгож байгаатай холбогдуулан гудамж талбайд нэр хаяг өгөх, дэд бүтэц, цахилгаан эрчим хүчээр хангах талаар багийн ИНХ-аас гарсан санаачлагыг дэмжин ажиллаж холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлэх шатандаа явж байна.
  • Газар олголт, ашиглалт, атар газар хагалсан зөрчлийн талаар тодорхой арга хэмжээ авч ажиллах талаар сумын Засаг даргад тэмдэглэрээр үүрэг даалгавар өгч хэрэгжилийн явцын талаар Тэргүүлэгчдийн хуралдаанаар урьдчилан хэлэлцсэн.
  • Сумын Амьжиргааг дэмжих зөвлөлийн ажлын хүрээнд 18 удаа хуралдаж онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж болох гэрийн мөнгө 1,2 сая төгрөгийг 7 иргэнд нийт 8,4 сая төгрөг олгосон. Хорихоос суллагдсан 2 иргэний гэрийн тусламж хүссэн өргөдлийг аймагт уламжлаад байна. Байнгын асаргаанд орохоор өргөдөл ирүүлсэн 20 иргэн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох 4 иргэний асуудлыг шийдвэрлэж  хуулийн дагуу тэтгэвэр тэтгэмжинд хамруулсан. Ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөлүүдтэй хамтран 12-н айл өрхөд галын түлээг гэрийн гадаа нь буулгуулах ажлыг зохион байгуулж ажилласан.