ЭРХЭМ ХҮНДЭТ ЦАХИМ МЭДЭЭЛЭЛ ХЭРЭГЛЭГЧИД ЭЭ

Мэдээллийн эрин зуунтай хөл нийлүүлэн алхаж мэдээлэл технологийн шинэ дэвшлийг ашиглан жаргалтай түмний өлгий Жаргалант нутгийн маань ажил үйлс, түүхэн замналыг агуулсан цахим хуудсанд зочилж байгаа эрхэм таньд энэ өдрийн мэндийг дэвшүүлэн мэндчилье.
Бид төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэж төрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, иргэдийнхээ ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх нэгдсэн зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллахыг зорьж байгаа билээ.
Та бүхэн бидний үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч үнэтэй санал зөвлөгөөг электрон шуудан болон бусад бүхий л хэлбэрээр нээлттэй өгнө гэдэгт найдаж байна.
Та бүхэнд Засаг даргын Тамгын газрын хамт олон болон нийт төрийн албан хаагчдынхаа нэрийн өмнөөс эрүүл энх, амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе.