Төв аймгийн Жаргалант сум нь засаг захиргааны нэгж 4 багаар зохион байгуулагдсан. Төр захиргааны  үйлчилгээ эрхэлдэг төсвийн 8 байгууллага, хувийн хэвшлийн 90 гаруй аж ахуйн нэгж,  банк санхүүгийн 3 салбар, төрийн бус 2, олон нийтийн 4 байгууллага, улсын үйлдвэрийн газар 2, Онцгой байдлын харъяа улсын үрийн нөөцийн салбар тус тус сумын нутаг дэвсгэрт байнгын үйл ажиллагаа явуулж байна.

Нийт хүн ам 6438, 1993 өрхтэйгээс сумын төвд 1414, хөдөөд 579 орчим өрх тус тус амьдардаг бөгөөд нийт хүн амын 73.0 хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлдэг.

Буурал багБуурал I баг нь Багийн иргэдийн нийтийн хурлын дарга 1, БИНХ тэргүүлэгч 4, Багийн дарга 1, багийн эмч 1, эрх зүйн хөтөч 2, үйлчлэгч 1, галч 1, малын эмч 1 гэсэн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус баг нь 1992 онд байгуулагдсан ба багийн нутаг дэвсгэрт-719 өрхийн-2398 иргэн амьдарч байна.

2015 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 72 малчин өрх, мал бүхий 218 өрхийн адуу-3044, үхэр-3286, хонь-16560, ямаа-12634 бүгд-35524 толгой мал тоолуулсан байна.

Үүнээс мянгат малчин-7 /Д.Батбаяр, Н.Доржпүрэв, Д.Батдорж, Ш.Батбаатар, М.Мөнхдаваа, Ш.Баттулга, Г.Мөнхжаргал/ Шинээр 2015 онд Галсантогтохын Мөнхжаргал 1118 толгой мал тоолуулж мянгат малчин болсон.

2015 оны хүн амын тооллогоор эрэгтэй 1220, эмэгтэй 1138, 0-4 насны 280, 6 настан 61, 5-16 насны 479, 15-49 насны эмэгтэйчүүд 604, 40-65 насны эрэгтэйчүүд 309, 55,60-ас дээш настай ахмадууд 216, 80-аас дээш насны 18 байдаг.

Өрх толгойлсон эр 565, өрх толгойлсон эмэгтэй 146, хагас өнчин 38, бүтэн өнчин 3, хөгжлийн бэрхшээлтэй 67 иргэн үүнээс хүүхэд-11 байдаг.

Дээд боловсролтой 219 тусгай дунд боловсролтой 96, бүрэн дунд боловсролтой 508, бүрэн бус дунд боловсролтой 554, бага боловсролтой 107, бичиг үсэг үл мэдэгч 5 иргэн байна.

Гэртэй өрх 279, байшинтай өрх 432 байдаг. Манай багийн нутаг дэвсгэрт 5 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна.

“Жинсрэгт хайрхан” ХХК, “Бялхам” “Аригунто” Ерөөл нь баг сумандаа байнгын тусламж дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг. Дэжид цэцэрлэгт 2-5 насны 135 хүүхэд хүмүүжиж байна.

Ойн сан гэрээгээр эзэмшдэг 16 нөхөрлөл үйл ажиллагаагаа явуулж байна.

Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгчийн газраас 41 өрхийн 125 хүүхэд дэмжлэг авдаг.

uguumur bagӨгөөмөр II баг нь  багийн Засаг дарга,  багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, багийн нийгмийн ажилтан, зохион байгуулагч, эрх зүйн хөтөч 2 /урамшуулалаар/, багийн эмч нар нь багийн төвдөө байршин ажилладаг.

 Багийн төвдөө 100 хүүхдийн цэцэрлэгтэй  иргэд  төрийн үйлчилгээг нэг дороос цогцоор авах боломжтой төв хөдөө хосолсон онцлогтой багаа. Энэ онд  701 өрх, 2229 хүн амтай, 49883 толгой  5 хошуу малтай.

 Баг нь суурин болон зөөврийн компьютер, канон, принтер, хөгжим, цеф, сандал, ширээ, ханын шүүгээ, компьютерийн ширээ, хурлын ширээ, зургийн аппарат, модем, багийн эмч, багийн засаг даргын унаа /мотоцикль/ зэрэг тоног төхөөрөмжөөр хангагдсан.

bayanbulag bagБаянбулаг III баг нь 1992 онд байгуулагдсан бөгөөд Баянбулаг багийн ИНХ-ын даргаар Б.Билгээ, Тэргүүлэгчид Ю.Отгонцэцэг, Ц.Ганбаатар, О.Одням, Д.Пүрэвдорж, Багийн Засаг дарга Д.Майдар, Багийн эрх зүйн хөтөч М.Оюун, Байгаль хамгаалагч Д.Пүрэвдорж, Багийн эмч О.Алтанчимэг, малын эмч Ю.Отгонцэцэг, багийн галч, сахиул А.Жаргал, Г.Ганбаатар нар ажиллаж байна. 2015 оны хүн амын тооллогоор 1119 хүн амтай. Үүнээс эмэгтэй 552, эрэгтэй 567 ба 111 өндөр настантай. Анхан шатны бага сургуульд 108 хүүхэд, сургуулийн өмнөх боловсролд 100 хүүхэд тус тус сурч хүмүүжиж байна.

 2015 оны жилийн эцсийн мал тооллогоор 22347 мал тоологдсон. Үүнээс тэмээ-1, адуу-1309, үхэр-2779, хонь-10239, ямаа-8019, Малчин өрх 56, мал бүхий өрх 114 байна.

 Дэд бүтцийн хувьд Улаанбаатар хотоос 120км, аймгийн төв Зуунмод хотоос 165км, сумын төвөөс 13км зайтай оршдог.

 Сумын төв болон Улаанбаатар хотоос хатуу хучилттай засмал замаар холбогдсон. Эрчим хүчний төвлөрсөн системд холбогдсон. Үүрэн телефон мобиком, юнителийн сүлжээнд холбогдсон. Малчид жилийн 4 улиралд Сүү ХК-д гэрээний дагуу өдөр бүр шинэ сүүгээ борлуулан эдийн засгийн эргэлтэнд оруулдаг. Жилийн 4 удирлын турш амьжиргааны гол эх үүсвэр болох төмсийг зориулалтын зооринд хадгалан зах зээлд нийлүүлдэг.

   Тус багт Улсын аварга “ХӨХ БАЯНБУЛАГ” ХХК, “МӨНХ-АГЬТ” ХХК зэрэг үр тарианы аж ахуй нэгж, “НУУЦ ТОВЧОО” аялал жуулчлалын цогцолбор, уул уурхайн “ТЭН-ХУН” ХХК, төмс хүнсний ногооны “ХОС ДЭВЭЛТ” ХХК, Улсын тэргүүний тариаланч хамт олон “САВ ХОРШОО”, “АЗИЙН САВ” зэрэг ААН Байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус баг 2005, 2011 онуудад аймгийн  “АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ БАГ”-аар “ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-д “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ БАГ”-аар 2015 онд “АЙМГИЙН ЖИШИГ БАГ”-аар тус тус шалгарсан амжилттай.

Баянбулаг багийн иргэд, ахмад, хүүхэд залуучуудын амралт, соёлын үйлчилгээний төвийн барилгын ажлыг Аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас 50,0сая төгрөг, Сумын орон нутгийн хөгжлийн сангаас 186,0 сая төгрөг нийт 236,0 сая төгрөгний  төсөвт өртөгтэйгээр Конскомм ХХК барьж 2015 оны 11 сарын 12-нд нээлтээ хийн ашигалтанд оруулж Төрийн банкны салбар, Багийн төв, багийн эмч, багийн байгаль хамгаалагч нар байрлан үйл ажиллагаа явуулж байна.

Загдал багЗагдал IV баг нь БИНХ-ын дарга 1, Багийн Засаг дарга 1, хүний эмч 1, эрх зүйн хөтөч 1, сахиул-1, галч-2, бага сургуулийн багш-2, үйлчлэгч-1, цэцэрлэгийн багш-1, туслах багш-1, тогооч-1, сахиул галч-1 гэсэн оон тооны бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Баг 2015 оны хүн амын тооллогоор 225 өрх, 645 хүн амтай гэж бүртгэгдсэнээс 0-5 насны 213 хүүхэдтэй, 16-17 насны 19 хүүхэдтэй. 80 дээш насны өндөр настан 3, 55-дээш өндөр настан 39, 60-дээш өндөр настай эрэгтэй өндөр настан 17, бага сургуульд 23 сурагч, СӨБ-д 25 хүүхэд сурч хүмүүжиж байна.

Тус баг 2015 оны жилийн эцсийн мал тооллогоор нийт 52788 толгой мал тоологдсоноос адуу-2194, үхэр-3510, хонь-31748, ямаа-15336 толгой тус тус тоологдож малчин өрх 89, мал бүхий өрх-39, малчдын бүлэг 2 хоршоо, 1 фермерийн аж ахуй-2 ААНБ, компани 35 бүртгэгдэж газар тариалан төмс хүнсний ногоо жимс жимсгэнэ тариалж ирлээ.

Тус баг нь УБ хотоос 140 км зайтай сумын төвөөс 25 км байдаг.