Төв аймгийн Жаргалант сумын төвд байршилтай Төвийн цэцэрлэг нь анх 1950 онд Баянтөрийн Пүрэв эрхлэгчтэй 25 хүүхдийн гэр цэцэрлэг байгуулагдсан ууган цэцэрлэг. Тус цэцэрлэг нь 1976 онд “Хүүхдийн төлөө фонд”–ын хөрөнгөөр 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгатай болж одоо 110 хүүхэд, 17 багш ажилтантай үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. 25 хүүхдийн гэр ангитай. Хувилбарт сургалтаар Зуны нүүдлийн гэр бүлгийг 2007 оноос тасралтгүй зохион байгуулсан. Манай цэцэрлэг нь “СОНИРХОЛТОЙ ОРЧИНД, ХҮҮХЭД БҮРИЙГ СУДЛАН, ХУРДТАЙ ХӨГЖҮҮЛНЭ”  бидний эрхэм зорилго оршино. Цэцэрлэг нь 150 м2 засмал замтай, 250 м2 зүлэгжүүлсэн талбай бүхий 150 м2 төмөр хашаатай  цэвэр бохир  усны шугамтай, инженерийн төвлөрсөн халаалттай. Интернэтийн сүлжээнд  холбогдсон.
Бид 2012 онд БНСолонгос улсын Куанмён хотын Жондаун цэцэрлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулж СӨБ-ын хөгжил дэвшлийн талаар, багш ажилтаныг харилцан туршлага солилцох ажлыг зохион байгуулж байна.
Мэргэжлийн багш 100%-д хүрсэн.
Тус цэцэрлэгийн хамт олон нь сум, аймгийн соёлч байгууллага, 5,6,7 таван жилийн гавшгайч, тэргүүний өмч хамгаалагч, 1980 онд “Хүүхдийн төлөө” фондын тэргүүний цэцэрлэг, 2001, 2002, 2003, 2005 оны сумын тэргүүний байгууллага, 2007 онд Их монгол улс байгууллагдсаны 800-н жилийн ойгоор тэргүүний тохижилттой байгууллага, 2007 онд  Улсын “Шувуухай” цэнгээнт  бүжгийн 3-р байр, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2012, 2014 онуудад Төв аймгийн Хүүхдийн төлөө төв, Спорт хороо, БСГ-аас зохиосон “Яргуй” их наадам, Уран жиргээ их наадам, Уран гимнастикийн уралдаанд “Жавхаа” хамтлаг удаа дараа тэргүүлж Аймгийн “Шилдэг хүүхэд”-ээр шалгарсан.
2009 онд “Аймгийн аварга” цэцэрлэг
2009-2010 оны хичээлийн жилд “Бага насны хүүхдэд ээлтэй, эрүүл ахуйн шаардлага хангасан цэцэрлэг”
2013-2014 оны хичээлийн жилд цэцэрлэгийн хүүхдийн хоол тэжээлийн хангамж, илчлэг чанарыг хангах талаар “Аймгийн аварга цэцэрлэг” болсон амжилттай.
2015 онд Аймгийн “ Хүүхдэд ээлтэй байгууллага”-аар шалгарсан амжилттай.