• Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 13 дугаар тогтоол

Төв аймгийн жаргалант сумын иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 13 дугаар “Хөрөнгө шийдвэрлэх тухайтогтоол батлагдан гарлаа. Энэхүү тогтоолоор:

  1. Сургуулийн үндсэн хөрөнгөд байгаа 3 барилгыг тус тус үнэ тогтоож худалдан данснаас хасах
  2. ЗДТГ-ын ашиглагдахгүй байгаа суудлын машин чиргүүлийн хамт, цагдаагийн ажилтаны япон суудлын машин, уурын зууханд ашиглагдаж байсан ачааны машин 2 ширхэг чиргүүлийн хамт тус тус үнэ тогтоож худалдан данснаас хасах ажлыг шуурхай зохион байгуулан ажиллах тухай тогтоол гарсан байна.

Хуралдааны тогтоолыг дараах линкээр орж дэлгэрэнгүй үзнэ үү.

ИТХ-ын тэргүүлэгчдийн 13-р тогтоол

  • Сумын ИТХ-ын XVII хуралдааны 02 дугаар тогтоол

Төв аймгийн жаргалант сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын XVII хуралдаан 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр болж “Сумын 2016 оны төсвийг тодотгон батлах тухай” 02 дугаар тогтоол батлагдан гарлаа. Энэхүү тогтоолоор Сумын орон нутгийн татварын дансанд “Ашигт малтмалын тухай” хуулийн 4″-р зүйлийн 43.2 дахь заалтын дагуу төвлөрүүлэх 2016 оны ажиллах хүчний төлбөрийн орлого болох 130 560,0 мянган төгрөгийг хууль тогтоомжийн дагуу сумын төсөвт төвлөрүүлж нэр зааж ангилагдаагүй орлогын төлөвлөгөөг 130 560,0 мянган төгрөгөөр намж тодотгон баталжээ.

Хуралдааны тогтоолыг дараах линкээр орж дэлгэрэнгүй үзнэ үү.

ИТХ-ын 17-р хуралдааны 02-р тогтоол

  • Сумын ИТХ-ын XIV хуралдааны 02 дугаар тогтоол

Төв аймгийн жаргалант сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын XIV хуралдаан 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр болж “Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөтөлбөр төсөл арга хэмжээний 2016 оны нэгдсэн жагсаалт батлах тухай” 02 дугаар тогтоол батлагдан гарлаа. Энэхүү тогтоолоор Сумын Засаг дарга Д.Ганболдын өргөн барьсан “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2016 онд хийгдэх хөтөлбөр, төсөл арга хэмжээний жагсаалт”-ыг батлан гаргалаа.

Хуралдааны тогтоолыг дараах линкээр орж дэлгэрэнгүй үзнэ үү.

ИТХ-ын 14-р хуралдааны 02-р тогтоол

  • Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 18 дугаар тогтоол

Төв аймгийн жаргалант сумын иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаар “Төсөв батлах тухай” тогтоол батлагдан гарлаа. Энэхүү тогтоолоор:

  1. Ажиллах хүчний төлбөрийн орлогоос 95 605 760 төгрөгийг доорхи арга хэмжээнүүдэд зарцуулсугай.
  • Загдал боловсрол эрүүл мэндийн төвийг худалдан авалтийн үлдэгдэл
  • Буурал 1-р багийн гэрэлтүүлэгийн засвар
  • Өгөөмөр багийн гэрэлтүүлэг солих ажлын 2 дахь санхүүжилт
  • Соёлын төвийн засвар
  • Ахмадын хорооны 8-12 сарын үйл ажиллагаа, урамшуулал, урсгал зардлын санхүүжүүлэлт
  • Багийн 2 галчийн 9-12 дугаар сарын цалин, шимтгэлийн зардал
  • ИТХ-ын 2016 оны дутагдаж байгаа цалин, шимтгэлийн дутуу санхүүжүүлэлт
  • Нэр бүхий иргэдийн эмчилгээний зардалд тус тус зарцуулсугай гэжээ.

Хуралдааны тогтоол болон тогтоолтой уялдан гарсан Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А\450 тоот захирамжийг дараах линкээр орж дэлгэрэнгүй үзнэ үү.

ИТХ-ын 18-р тогтоол

Засаг даргын А450 тоот захирамж

  • Сумын ИТХ-ын II хуралдаан 01-р тогтоол

Төв аймгийн жаргалант сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын II хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр болж “Сумын 2016 оны төсвийг тодотгон батлах тухай” 01 дүгээр тогтоол батлагдан гарлаа. Энэхүү тогтоолоор:

  1. Жаргалант сумын татварын 2016 оны орлогын төлөвлөгөөг 264 862,6 мянган төгрөг болгон тодотгон
  2. 2016 оны төсвийн жилд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зарлагыг 6 597,8 мянган төгрөг, Засаг даргын Тамгын газрын төсвийн зарлагын хэмжээг 11403,7 мянгэан төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн, 2016 оны сумын суурь зарлагыг 552 069,1 мянган төгрөг болгон нэмж
  3. Тусгай зориулалтын шилжүүлгээс санхүүжих төсөвт байгууллагуудын урсгал зардлын хэмжээг нийт дүнгээр 2 537 150,2 мянган төгрөгөөр
  4. Тусгай зориулалтын шилжүүлгээс санхүүжих төсөвт байгууллагуудын өөрийн орлогын хэмжээг нийт дүнгээр 1 447,0 мянган төгрөгөөр
  5. Орон нутгийн хөгжлийн сангийн 2016 оны төсвийг 266 901,5 мянган төгрөг болгон тус тус тодотгон баталлаа.

Хуралдааны тогтоол болон тогтоолтой уялдан гарсан Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А\870 тоот захирамжийг дараах линкээр орж дэлгэрэнгүй үзнэ үү.

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 01-р тогтоол

Засаг даргын А870 тоот захирамж