ZDTG

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЭРХЭМ ЗОРИЛГО

Сумын ИТХ, Засаг даргын бодлого боловсруулж шийдвэр гаргахад нь бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэн төрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, иргэдийн ажиллах, амьдрах таатай орчин бүрдүүлэх.

ЗДТГ-ын эрхэм зорилго

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН БҮТЭЦ

Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар нь Улс төрийн албан хаагч 6, төрийн албан хаагч 20, гэрээт ажилтан 4 нийт 30 хүний орон тоотойгоор 2017 онд үйл ажиллагаагаа явуулж байгаа болно.

ЗДТГ-ын бүтэц орон тоо

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА ВОЛООЖ БОЛОРТУЯА ТАНЬД

 ДАРААХ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА

  • Сумын Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааг чиглүүлэн мэргэжлийн үндсэн дээр зохион байгуулж, зохицуулан удирдана.
  • Сумын Засаг даргын Тамгын газрын хэмжээнд мөрдөх дүрэм, заавар, журмыг хууль тогтоомж, УИХ, Засгийн газрын шийдвэрт нийцүүлэн мөрдүүлэх
  • Сумын ИТХ-д үйлчлэх
  • Цэргийн шинэчилсэн тоо бүртгэл, дайчилгаатай холбоотой асуудлууд
  • Гамшгаас хамгаалах асуудлаар
  • Төсөвт байгууллагуудын дулаан хангамжийн асуудлаар
  • Төрийн байгууллагын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн асуудлаар
  • Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, саналыг шийдвэрлэх
  • Баяр ёслол, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах
  • Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх хадгалах ЭБАТ-ны эрх үүргийг хэрэгжүүлэх
  • Төсөвт байгууллагуудад төрийн албаны стандартыг мөрдүүлэх

Ажиллах цагийн хуваарь

7 ХОНОГТ АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ ЗДТГ

 

 

 

 

 

 

 

 

 

САНХҮҮГИЙН АЛБА

Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 326 дугаар тогтоолоор сум бүрт санхүүгийн алба байгуулагдсан бөгөөд төсөвт байгууллагуудын нягтлангуудыг өөртөө нэгтгэсэн Санхүүгийн алба 2015 оны 1 сарын 1-ээс байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

САНХҮҮГИЙН АЛБАНЫ БҮТЭЦ

Санхүүгийн алба 6 орон тоотой бөгөөд дарга П.Долгорцэрэн, Төсөв, төрийн сангийн мэргэжилтэн С.Энхбаатар, Татварын улсын байцаагч А.Хишигжаргал, Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хариуцсан нягтлан бодогч Л.Дуламсүрэн, Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль, Соёлын төв хариуцсан нягтлан бодогч Б.Нарантуяа, Цэцэрлэгүүд хариуцсан нягтлан бодогч Д.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

МАЛ ЭМНЭЛЭГ ҮРЖЛИЙН ТАСАГ

Мал эмнэлэг үржлийн тасаг нь 3 орон тоотой бөгөөд дарга Д.Баярсайхан, Мал эмнэлэг үржлийн тасгын мэргэжилтэн Д.Гантулга, Газар тариалангийн мэргэжилтэн Н.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Газар тариалангийн салбар:Монгол улсын ойт хээрийн бүсийн өмнөд хэсэгт газар зүйн тохиромжтой байрлал, үр шимтэй хар шороон хөрстэй нутаг дэвсгэрт байгуулагдсанаасаа хойшхи 80 жилд газар тариаланг тогтвортой, амжилт бүтээлтэйгээр эрхлэн өнөөдрийг хүрч байна.

Сүүлийн 5 жилийн дунджаар үр тариа 9862-14351га талбайд, төмс 1285-2517га талбайд, хүнсний ногоо 37,5-147,6 га талбайд тариалж үр тариа 11139-29561 тн, төмс 16941-56599тн, хүнсний ногоо 171,2-1767,1тн-г тус тус ургац хураан авч уриншийн боловсруулалтыг 14000-15000 гад бэлтгэж байна.

2015 онд нийт 17200 га талбайд тариалалт хийсэн. Үүнээс үр тариа 16320 га, төмс 2846 га, хүнсний ногоо 61  га-д тус тус тариалж, үр тариа 7854 тн, төмс 49988 тн, хүнсний ногоо 34 тн –ийг тус тус хурааж авсан.  

Сумын ААН, иргэд жил бүр тариалалтанд шаардлагатай 2800.0-3200.0 тн төмсний үрийн 90.0 орчим хувийг 4.5-5.0 метрийн гүнтэй  40-2000 тн-ы багтаамж бүхий “Нүхэн зоорь”, “Энгийн зоорь”-нд тус тус хадгалан дараа жилийнхээ хэрэгцээт үрийг бүрэн хангаж стандартанд нийцсэн өөрийн үрээр тариалалтаа хийдэг.

Төмсний үйлдвэрлэлээр жилд дунджаар 25.0-50.0 мянга гаруй тонн төмс хураан авч 2.1 тэр бум төгрөгийн, 5-6 төрлийн хүнсний ногооноос 500.0-620.0 тн ургац хураан авч 130.0 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд борлуулсан байна. Төмс дахин боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулж дуусгалаа.

Сумын эдийн засгийг бүрдүүлэгч гол салбар нь газар тариалангийн салбар бөгөөд нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 50 орчим хувийг дангаараа бүрдүүлж ирсэн.

Тус сум нь 2015 онд улсын хэмжээний төмсний үйлдвэрлэлийн 30%, Аймгийн  төмсний үйлдвэрлэлийн 60%-г тус тус үйлдвэрлэж аймагтаа хамгийн их ургац хураан авсан сумаар шалгарлаа.

Мал аж ахуйн салбар

Тус сум нь 2015 оны жилийн эцсээр 159.7 мянган толгой мал тоолуулсныг 2014 онтой харьцуулахад:

mal statistik