2016 ОНД АМЬЖИРГАА ДЭМЖИХ ЗӨВЛӨЛӨӨС ХИЙГДСЭН АЖИЛ

  • 2016 оны 01 дүгээр сарын 13-14 ны сумын амьжиргаа дэмжих зөвлөлийн гишүүд, хүнсний эрхийн бичигт хамрагддаг 41 өрхийн гишүүдтэй хамтран Өгөөмөр 2-р багийн нутаг дэвсгэр дэх төв зам цэвэрлэх, төв замыг халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж  цас мөс цохих ажлыг хийлээ.

цас цэвэрлэгээ

 

 

 

 

 

  • Сумын АДЗ-ийн гишүүд 2016 оны 03 дугаар сарын 01 сумын их эмч Сарангэрэлтэй  хамтран байнгын асаргаанд байдаг

    Picture2

    Өгөөмөр 2 дугаар баг, Баянбулаг 3 дугаар багийн асаргаатай иргэдийн гэрээр тойрч үзлэг хийж биеийн байдалтай танилцаж  Төв аймгийн “Улаан загалмай” нийгэмнэлэгий хувцас болон гарын бэлэг хүргэж ажиллалаа.

Бууралын 1-р багийн иргэн Төрбатын асаргаанд орох өргөдлийн дагуу АДЗ-ийн гишүүд их эмч Б.Отгонцэцэгтэй очиж биеийн байдалтай танилцаж зураг авч баримтжуулж ажиллалаа.

  • Сумын АДЗ-ийн гишүүд хүнсний эрхийн бичигт хамрагддаг 41 өрхийн гишүүдийн иргэдийг ДЗОУБайгууллага, Халамжийн хэлтэс, Насан туршийн боловсрол олгох нэгжтэй хамтран “Хоол хүнсний  шим тэжээл “ зорилтод бүлгийн шим тэжээл сургалтыг зохион байгууллаа.

  • 2016 оны 03 дугаар сарын 23 ны өдөр АДЗ-ийн 2 дугаар улиралын хурлыг хийж хурлаар байнгын асаргаанд орох 2 иргэн, хүнсний талонд орох 1 иргэний материалийг хэлэлцэж шийдвэрлэлээ

    Мөн Загдал 4 дүгээр багийн хорих ангиаас суллагдсан иргэн өрхийн амьжиргааны түвшин тогтоох

    судалгаанд хамруулж 2 дугаар түвшинд бүртгэгдсэн тул амьжиргаа дэмжих зөвлөлийн хурлаар гэрийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор шийдвэрлэлээ.

  • 2016 оны 05 дугаар сарын 25 ны өдөр өрхийн амьжиргааны түвшин төгтөөх судалгаагаар 1-6 дугаар түвшингийн өрхийн гишүүдийг “Зорилтод өрхийн хөгжлийн төлөвлөгөө” сургалтанд хамруулж өрхийн хөгжлийн төлөвлөгөөний дэвтрийг бөглүүлж ажиллалаа.

    ADZ