IMG_8639

Товч намтар

 

Нэр: Тогтоохоны Цолмонгэрэл

Төрсөн он: 1979

Төрсөн газар: Дорноговь Их хэт сум

1990 оноос хойш Төв аймгийн Жаргалант суманд эхнэр 3 хүүхдийн хамт амьдарч байна.

1997 онд Жаргалант сумын ЕББДсургууль

2002 онд ХИС-ийн АМ-ын менежер

2005 онд УА-ийн ТУ менежер

2012 онд ИЗИС-ийн эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

2002-2004 онд Сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга

2008-2012 онд Сумын ИТХ-ын дарга

2016 оноос Сумын Засаг даргаар ажиллаж байна.

 

Мэндчилгээ

 

 

Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр ирэх 4 жилд миний бие сумын Засаг даргаар ажиллахаар боллоо. Хийх ажил, шийдвэрлэх асуудал олон байна. 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө Сумын ИТХ-аар хэлэлцүүлж батлуулахаар ажиллаж байна.

Мөн угтан ирж буй 2017 онд Сум үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна. Ойг угтсан бүтээн байгуулалт, тохижилтын ажлууд төлөвлөгдөж байна. Та бүхнийгээ энэ ажлуудад хамтран ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. Дэмжиж туслаарай.

Таны гэр бүлд эрүүл энх, аз жаргал хүсье

 

Хүндэтгэсэн: Засаг дарга                          Т.Цолмонгэрэл