• 70276138
  • Jargalant1927@gmail.com
Уриалга: Малчин түмэндээ тусалъя

Аймгийн хэмжээнд нийт нутгаар их хэмжээний цас орж “шилэн болон цагаан зуд” хавсарсан нөхцөл үүсэж, малчдын амьжиргаанд хүндрэл тулгарч, байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн өмнө хүчин мөхөсдөж эхлээд байна.

Зарим сумдын нутгаар намар орой орсон цас дутуу хайлж, мөстөн хөлдсөнөөс мөсөн бүрхүүл үүсэж мал бэлчихэд бэрхшээлтэй болж, малын хөлийн арьс зулгарч туурай халцрах, өвөлжөө, бууц хөлдөж байгаагаас малын зүй бусын хорогдол ихсэх хандлага байгаа тул аж ахуйн нэгжүүд, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд та бүхэн сэтгэлийн хандив өргөж, уриалгад нэгдэнэ үү.

Нүүдэлчин Монголчуудын уламжлалт өв соёл, зан заншлаа хадгалж яваа МАЛЧИН түмэндээ сэтгэлийн дэм өгч, өвөл, хаврыг хохирол багатай даван туулах, буянт мал сүргээ хамгаалах ариун үйлсэд нэгдэхийг ТӨВ сайхан нутгийн зон олон та бүхэндээ УРИАЛЖ байна.

“Зуд зулагтай”-зуд буцаж, цас арилан дэлгэр сайхан цагийг хамтдаа сэтгэл дүүрэн угтахын

төлөө ХИЧЭЭЦГЭЭЕ.

ТӨВ АЙМГИЙН:

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Хандив өгөх данс:

Хаан банк: 5721488344

Хүлээн авагч Төв аймгийн Улаан загалмайн хороо

Регистрийн дугаар 1011022

Хандив өгөх газар: Хүнс, хөдөө аж ахуйн газар

2024-02-20 00:00:00