• 70276138
  • Jargalant1927@gmail.com
Чиг үүрэг

Соёлын төв нь хүн амын боловсрол, мэргэжил, насны онцлогт тохируулан оюуны эрэлт хэрэгцээ, сонирхлыг харгалзан дор дурдсан чиглэлийн ажлыг  зохион байгуулна.

  • Улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, үйлдвэрлэл, үйлчилгээний зэрэг чиглэлээр цуврал лекц, уулзалт, үдэшлэг, өдөрлөг, наадам, ярилцлага, ажил мэргэжлийн уралдаан, тэмцээн зохион байгуулах;
  • Соёл, чөлөөт цагийн ажлын техник хэрэгслийг өргөн ашиглаж, аман болон үзүүлэнт мэдээлэл, үзэсгэлэн сурталчилгаа хийх;
  • Нийгэм-улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн чиглэлээр болон гоо зүй, урлаг уран сайхны дугуйлан, хамтлаг, сонирхогчдын нэгдэл хичээллүүлэх ;
  • Уран сайхны хамтлаг, ардын театр, чуулга, авьяастны хэсэг байгуулан ажиллуулах, урлагийн үзлэг, ардын авьяастнуудын бага наадам, театрчилсан тоглолт зохиох, концерт, жүжиг найруулан тоглуулах;
  • Соёлын үйлчилгээний авто болон ердийн хөсөг ажиллуулж, бусад байгууллагуудтай хамтран малчид, тариаланчид, хөдөөгийн хүн амд соёл, урлаг, ахуйн иж бүрэн үйлчилгээ зохион байгуулах;
  • Музей, орон нутаг сурталчлах танхим, зан үйл, алдрын, гэрлэх болон бусад ёслолын танхим ажиллуулах;
  • Түүх, соёлын дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газраар танин мэдэхүйн аялал, зугаалга зохиож, биеийн тамир спортын байгууллагатай хамтран төрөл бүрийн уралдаан тэмцээн, үзүүлэх сургууль зохиох;
  • Орон нутгийн мэдээллийн төвийн үүргийг гүйцэтгэж, хэвлэл мэдээллийн сурталчилгаа хийх, радио, телевизийн нэвтрүүлэг зохион байгуулах;
  • Шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн, мэдээлэл гаргах, уншигчдын бага хурал, семинар зөвлөлгөөн хийх, иргэдийг номтой нөхөрлүүлэх, мэдээлэл хүлээн авах боломжийг аль болохоор судлан нүүдлийн номын сан ажиллуулах, ном, хэвлэл сурталчлах, дүрс бичлэгийн үйлчилгээ зохион байгуулах;
  • Түүхт ой, тэмдэглэлт үйл явдал, ардын ёс заншил, зан үйл, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах; Амралт, чөлөөт цагаар үйлчлэх төрөл бүрийн үйлчилгээг санаачлан зохион байгуулах;
2023-02-06 00:00:00