• 70276138
  • Jargalant1927@gmail.com
Манай байгууллагын түүхэн товчоо

Эх орны түүх орон нутгийн түүхээс бүтдэг учир сумын түүх бол улсын түүхийн салшгүй хэсэг юм. 
     Жаргалант сумын нутаг нь Түшээт Хан аймгийн Баатар вангийн хошуунд харьяалагдаж байсан. Хожим 1927 онд Сангийн тариалан нэртэйгээр анх байгуулагдан улмаар Баян-Өлзийт сум гэж яваад, 1957 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Жаргалант сум болон байгуулагдсан. 
Соёлын төвийн хувьд Монгол улсад Ардын хувьсгал ялж үндэсний соёл урлагийн байгууллагууд шинээр байгуулагдаж эхэлснээр тус суманд 1940 онд анх “Улаан гэр” нэртэйгээр байгуулагдан ард түмэнд нам засгийн бодлого шийдвэрийг сурталчлах урлаг соёлоор үйлчлэх ажлуудыг хийж байсан. Улмаар  1953 онд “Улаан булан” байгуулагдсан. 

Улмаар  1953 онд “Улаан булан” байгуулагдаж  анхны даргаар Давааням гэж хүн ажиллаж байсан.

1940 оноос Улаан гэр

1953 онд Улаан булан

1957 оноос Клуб

 1963 оноос  САА н 1-р зэргийн клуб

1988.05.01 ажилчны 3-р зэргийн соёлын ордон

1995-1996 Соёлын ордон

1997 оноос Соёлын төв болтлоо өргөжиж үйл ажиллагаагаа явуулж байсан.

1967 онд 240 хүний суудалтай Шинэ байр баригдан ашиглалтанд орж үүд хаалгаа нээж өнөөг хүрчээ. МҮЭ –ийн Төв Зөвлөлийн шийдвэрээр  “Ажилчны клуб”, 1988 онд “Ажилчны Соёлын ордон”,  1995 оноос Соёлын ордон, 1997 оноос “Соёлын төв” болон үйл ажиллагаагаа явуулж ирсэн. 1987онд сумын иргэдийн хүчээр өргөтгөл барин 300–гаад хүний хүчин чадалтай Спорт заалтай болж ашиглалтанд оруулж байсан.

2023-04-05 00:00:00