• 70276138
  • Jargalant1927@gmail.com
ШИНЭЭР “АЛДАРТ ЭХ”-ИЙН ОДОНГООР ШАГНАГДАХ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД

“Алдарт эх”-ийн одонгоор шагнуулах болзол хангасан эхчүүд дараах материалыг бүрдүүлнэ үү.

1. Алдарт эхийн I, II зэргийн одонгоор шагнагдах эхийн анкет №1 /БЗДаргаас авна.

2. I одон авах тохиолдолд “Алдарт эх”-ий II одонгийн үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажсан/

3. Эхийн гар өргөдөл /Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт өргөдөл гаргах нь:..-

4. Эхийн иргэний цахим үнэмлэх хуулбар-/ нотариатаар баталгаажуулсан/

5. Сум, багийн засаг даргын тодорхойлолт -/эх хувь/

6. Шилжилт хөдөлгөөн хийгдсэн тохиолдолд хаягийн лавлагаа -/эх хувь/

Хүүхдүүдийн материалд:

1. Төрсний гэрчилгээний хуулбар-хамгийн бага хүүхэд 2025-оны 06-дугаар сарын -01-ээс өмнө 1 нас хүрсэн байна. /Төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх ТУС БҮР нотариатаар баталгаажсан, тамга тод, өнгөт канон хуулбарлаагүй байх,/

2. 16 насанд хүрсэн хүүхдийн төрсний гэрчилгээ, цахим үнэмлэхийн хамт / нотариатаар баталгаажсан /Жич: Иргэний үнэмлэх авахаар захиалсан тохиолдолд нарийн хуудас, сургуулийн тодорхойлолт –эх хувь/

3. 1 нас хүрээд эндсэн хүүхэдтэй бол нас баралтын лавлагаа /Энэ тохиолдолд хүүхэд 4 юмуу 6 дахь хүүхэд байсан нөхцөлд хамааралтай. /

4. Үрчилж авсан хүүхдийн тухайд 3 хүртэл насанд үрчилж авсныг батлах төрсний гэрчилгээ болон үрчлэлтийн гэрчилгээний хуулбар-нотариатаар баталгаажсан,

5.Овог нэр сольсон тохиолдолд солиулсан гэрчилгээг хамт хавсаргах,

6.Эхийн төрүүлсэн бусдад үрчлүүлсэн хүүхэд болон бусдад үрчлүүлээгүй ч өөрөө өсгөөгүй хүүхэд хамаарахгүй.

МАТЕРИАЛЫГ 02 дугаар сарын 01-ийг хүртэл Хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн хүлээн авна.

Утас: 89987551, 88046620

2025-01-09 00:00:00