• 70276138
  • Jargalant1927@gmail.com
ДЗОУБ ЖАРГАЛАНТ СУМАНД АЖИЛЛАЛАА.

Дэлхийн зөн ОУБ-ийн төв аймаг дахь салбар 4-р сарн 13-ы өдөр манай суманд ажиллалаа.

Жаргалант сумын ЕБС-ийн Хичээлийн хоцрогдлыг бууруулахад шаардлагатай байгаа бичиг хэрэг, тоног төхөөрөмжийн хүсэлтийг дэмжиж 2 өнгөт принтер, 8 pentablet, бичгийн цаас, Дэжид цэцэрлэгт даам шатар, ном товхимол, бичгийн цаас зэргийг хүлээлгэн өглөө.

Өрхөөр бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч нарт зориулан 500.0-700.0 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эд материалын дэмжлэгийг 7 өрхөд үзүүлж өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжийг олголоо.

15 өрхөөс бүрдсэн 2 бүлэгт 2 сая гаруй төгрөгийн хүнсний ногооны үр, ногоон тэжээлийн үрийн дэмжлэгийг тус тус үзүүлж хамтран ажиллалаа.

Мөн Гэрээр айлчлагч хөтөлбөрт хамрагдаж буй өрхийн гишүүдэд хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч сургалт зохион байгуулсан юм.

2022-04-14 00:00:00