• 70276138
  • Jargalant1927@gmail.com
Засаг дарга Н.Энхболд

Миний бие Н.Энхболд нь айлын ууган хүү болон төрж сумынхаа ясли-24 цэцэрлэгээр хүмүүжиж 1983-1993 онд бүрэн дунд сургууль төгссөн. Мөн Батлан хамгаалах их сургууль”-ийг Төрийн захиргаа удирдлагын чиглэлээр бакалавраар төгссөн. Дорноговь Замын-Үүдэд төмөр замд ажиллаж байсан. БНСУ-д эхнэрийн хамт 4 жил амьдарсан. Хувиараа газар тариалан эрхэлж ЭНОД ХХК” захирал хийсэн. 2008 оноос хойш одоог хүртэл тасралгүй 12 жил Жаргалант сумынхаа Ардчилсан намын даргын алба залгуулж байна. 2012-2016 оны дуустал сумын ИТХ-дарга хийсэн. Энэ хугацаанд Жаргалант сум маань улсын тэргүүний сумаар шалгарч, хөдөлмөрийн хүндэтээр шалгарч байсан. Мөн сумын уяачдын холбооны тэргүүнийг 4 жил хийж байна. Энэхүү 2012-2020 оны хооронд сумын ИТХ-н төлөөлөгч байсан. Сумын ИТХ-ын 27 төлөөлөгчөөс нам ялагдсан дүгээрт эрэмбэлэгдэж ирсэн. 2020 оны сонгуулийн үр дүнгээр одоо сумын Засаг даргын албыг хашиж байна. 

ЗАСАГ ДАРГА                     Н.ЭНХБОЛД 

 

2024-01-03 00:00:00