• 70276138
  • Jargalant1927@gmail.com
СББӨ-ИЙГ ӨВЛӨН ТЭЭГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ САНАЛ СОЛИЛЦЛОО.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Журам шинэчлэн батлах тухай” 354 дүгээр тогтоолоор “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ыг баталсан юм.

Энэхүү журмын дагуу манай байгууллага нь 2022 онд ардын авьяастан, СББӨ-ийг өвлөн тээгч иргэдтэйгээ уулзан, тэдний урлагтай холбогдосон түүх, СББӨ-ийг цаашид ямар замаар өвлөн уламжлуулах тал дээр санал солилцон хэлэлцүүлэг хийлээ. 

Нийт 3 удаагийн уулзалтаар 7 ахмад настан өвлөн тээгчидтэй хэлэлцүүлэг хийж цахим баримт бүрдүүлэн авч ажиллалаа.

2022-04-18 17:00:00