• 70276138
  • Jargalant1927@gmail.com
ТЭРБУМ МОД ХӨДӨЛГӨӨН

Жил бүрийн 5 болон 10 дугаар сард “Бүх нийтээр мод тарих өдөр”-өөр байгууллага, аж ахуйн нэгж, иргэд мод тарьдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд энэ өдрийг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Байгалиа бүтээе” уриан дор зохион байгуулж байна.“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлснээс хойш төр, хувийн хэвшил, баялаг бүтээгч, хөрөнгө оруулагч, ард иргэд идэвхтэй хамтран ажиллаж байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Цаашид зөвхөн мод гэлтгүй, жимс, жимсгэнэ, эмийн ургамал, малын тэжээл тариалж, дотоодын хэрэгцээгээ ханган, экспортод гаргах боломж бүрдэхийг хэллээ. Мөн ойн салбар бэхжин, олон мянган ажлын байр бий болж, хүнсний хангамж сайжрахын хэрээр иргэдийн амьжиргаа ч дээшилнэ гэдгийг хэлсэн үгэндээ тэмдэглэв.

Манай сумын хувьд энэ өдрийг угтан 5-р сарын 17-ны өдөр байгууллага тус бүрдээ бус Жаргалант сумынхаа орох хаалганы дэргэд улиас мод тарилаа .

Оролцсон бүх алба хаагчиддаа баярлалаа.

2022-05-17 00:00:00