• 70276138
  • Jargalant1927@gmail.com
ТАРИАЛАНЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

"УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУМ ЖАРГАЛАНТ" сумын маань хаврын тариалалтын зөвөлгөөн болж өндөрлөлөө.

Хаврын тариалалт хаяанд ирсэн энэ чухал цаг үед Монгол Улсын төрийн тэргүүн, Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд зэрэг төрийн төлөөлөл, хүнс үйлдвэрлэгч-тариалан эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн холбоод, салбарын үе үеийн зүтгэлтнүүд, зочид, төлөөлөгч нэгэн дээвэр дор цуглан асуудлыг хамтдаа ярилцаж, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.

Чуулганыг “Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн”, “Агрономчдын улсын хоёрдугаар зөвлөгөөн”, Төмс, хүнсний ногоо, хүлэмжийн тариалан, зоорийн аж ахуй эрхлэгчдийн улсын зөвлөгөөн”, “Жимс, жимсгэнийн тариалан эрхлэгчдийн улсын зөвлөгөөн” гэж салбар тус бүрээр ангилж, асуудлыг нарийвчлан хэлэлцэх боломж олгосноороо онцлогтой байлаа.

Нутгийн ахан дүүс та бүхний минь тарьсан бүхэн арвай мэт арвижиж ажил үйлс нь өөдрөг байж санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэж байхын ерөөл дэвшүүлье

2022-05-06 00:00:00