• 70276138
  • Jargalant1927@gmail.com
Цэцэрлэгүүдийн дунд зохион явуулдаг Замын хөдөлгөөний-Цагаан толгой 2024 тэмцээн

Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Замын хөдөлгөөний-Цагаан толгой 2024” тэмцээнийг цэцэрлэгүүдийн дунд амжилттай зохион байгууллаа. Тэмцээний зорилго нь цэцэрлэгийн насны хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэгдэнэ. Тэмцээнд оролцсон багуудын нийлбэр оноогоор

Тэргүүн байр - Төвийн цэцэрлэг

Дэд байр- Баянбулаг цэцэрлэг

Гутгаар байр- Өгөөмөр цэцэрлэг

Тусгай байр- Дэжид цэцэрлэг тус тус эзэлж медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал гарын бэлгээр шагнаж урамшуулав.

Тэмцээнд идэвх зүтгэлтэй оролцсон бяцхан хүүхдүүд багш нар хамт олонд нь баяр хүргэж амжилт хүсье.

2024-04-08 00:00:00