• 70276138
  • Jargalant1927@gmail.com
түүхэн зурсгалт газрууд

Тус суманд төрийн тахилгат Эрдэнэтолгой, нутгийн иргэдийн шүтэн тахьдаг Бат-Өлзий, Шүүшин зэрэг хайрханууд олон бий. Адил нэртэй атлаа3 өөр газар байрлах Хоолт, Зөөхий,Бүрэгтийн гэр хаднууд, Түшээ гүн Гомбодоржийн хүү Занабазарын шашны тэргүүнээр өргөмжлөгдсөнийхөө дараа10 настайдаа нүүж явахдаа Дэлгэрбулаг гэдэг газар жил гаруй амьдарч байсан, Жаргалант Цээл сумын зааг дээр орших Суварган гуунаас арслан зааны бүхэл бүтэн яс олсон. Дэлхийн 2-р дайны үед ухрах тушаалын дагуу генерал Власовын арми бүрэлдэхүүнээрээ эх орноосоо урвасан хэрэгт шийтгэгдэн Баруунхараад ажиллаж байсан орос хоригдлуудаас оргосон цэргийн дарга хошуучийн 3 жил шахам орогнож байгаад алагдсан Сахалтын хошуу, ХАрхорум хотоос монголын нийслэлийг нүүлгэн байршуулах үед монголын нийслэл төр суурьшиж байсан Дэлгэрбулаг, Буурал уулын баруун суганд орших хөшөө бүхий цэг, дээр үед амьдарч байсан хятад данжаадын гүнжийг оршуулсан хүүхэнтийн ам, том хэмжээний худалдааны пүүс байсан хөшөөтийн ам, дээр үеийн хурлын дуган байсан нуга шанаганы адаг, Ногоон нурууны ам зэрэг олон сайхан дурсгалт газрууд байдаг.  

2024-02-05 00:00:00