СЭРЭМЖЛҮҮЛЭГ

2016-09-23

12197296811078245050Ambox_warning_pn.svg.hiУлс даяар Cerber3 нэртэй маш их хор хөнөөлтэй компютерийн вирус тархаж байна. Энэ вирус таньд е-майл болон ямар нэгэн татаж авах, үзэх, эсвэл мэдээний линк маягаар очих ба .exe өргөтгөлтэй програм маягийн файл байна. Хэрвээ ийм файл танд очоод та татаж аваад суулгасан бол таны компьютер 2-3 хоногийн дараа бүх хэрэгцээт файлууд Cerber3 өргөтгөлтэй болж өөрчлөгдөн ажиллагаагүй болно. Ийм болсон компьютерийг форматлаж болохгүйг анхаараарай!!!!!. Хэрэв форматлахаар бол заавал мэргэжлийн хүнд хандахыг сануулъя!! Яагаад гэвэл таны докумэнтын болон database файлуудийн хуурамч хуулбарыг энэ вирус ил гаргаад эх файлыг нуух маягаар ажилладаг юм. Тэгхээр та ямар нэгэн хүнээр хэрэгцээт файлуудаа хичнээн авсан ч тухайн авсан файл нь ажиллахгүй шүү. Мөн албан газрын 1 компьютер энэ вирусыг авсан бол бусад компьютертоо маш хурдан тараах болно. Монгол програм ( Acolous, Payroll, Interactive, бусад санхүүгийн програм, POS-ын програмууд, хүний нөөц, статистикийн мэдээлэл цуглуулдаг болон өөр дээрээ бааз үүсгэж ажилладаг програмууд ) ашигладаг албан газар, аж ахуйн нэгжүүд database файлаа найдвартай эх үүсвэрт хадгалана уу. Хувь хүн бол хэрэгцээт файлуудаа CD, DVD болон өөр эх үүсвэрлүү хадгалж авах, IT мэргэжилтэнтэй албан газрууд system restore point үүсгэх эсвэл backup үүсгэхийг анхааруулж байна