сургуульЖаргалант сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль нь анх 1944 онд 18 сурагч, 1 багштайгаар  сургалтын    ажлаа эхэлсэн ба анхны захирлаар Б. Цэрэндорж ажиллаж байв. Одоо удирдах ажилтан 5, багш 57 , үйлчилгээний ажилтан 30, 1037 сурагчтайгаар сургалт хүмүүжлийн ажил явуулж байна.

Тус сургууль 1957 онд 7-н жилийн, 1958 онд 10 жилийн дунд сургууль болсон ба 1961 оноос  Ардын Гэгээрлийн Яамны туршлага бааз

сургууль болж өргөжин ерөнхий эрдмийн зэрэгцээ, трактор-комбайнчийн мэргэжил эзэмшүүлж төгсгөж байв. Ингэснээр Төв аймгийн хойт бүсийн төв сургууль болж өнгөрсөн хугацаанд 20000 гаруй хүн суралцан төгсчээ.

Тус сургуулийг төгсөгчдөөс Монгол улсын Хөдөлмөрийн баатар Ц.Цэрэн-Очир, О.Галт, Гавьяат эдийн засагч О.Дашдэндэв, гавьяат механикжуулагч Ц.Пагма, доктор Д. Бат-Очир, ШУ-ны доктор Н. Алтансүх, Д. Ган-Эрдэнэ, яруу найрагч  Ш.Бадарч,  МУСГЗүтгэлтэн зохиолч Ц. Балдорж, дэлхийн шатрын холбооны мастер С.Отгонжаргал, ТУ-ны доктор С.Баттулга нарын олон арван  алдартнууд төрөн гарчээ.

Сургуулийн багш ажилчдаас  төрийн одон медалиар  8 хүн, Ардын боловсролын тэргүүний ажилтнаар 16 хүн, Монгол улсын гавьяат багшаар 1 хүн шагнагджээ.

Тус сургууль нь Загдал багийн бага сургууль, Баянбулаг багийн 6-н жилийн сургалттай сургууль, Жаргалантын төвийн 12 жилийн сургуулиас бүрддэг.

Хамран сургалт 90,5 хувь.

2015-2016 оны хичээлийн жилд ЕББДС-ийн захирал П.Дэндэв “Дотуур байрны орчин, үйлчилгээний нөхцлийг сайжруулах арга зам” сэдвээр үндэсний зөвлөлдөх уулзалтанд илтгэл тавилаа. Хойд бүсийн сумдын багш нарын сургалтыг сургууль дээрээ 2 удаа зохион байгуулж сургалтанд тус сумын 38 багш, захирал, сургалтын менежерүүд хамрагдаж бүсийн хэмжээнд туршлагаа солилцлоо. Мөн Сургалтын менежер Б.Батчимэг “ЗАН-ийн ажлыг хэрхэн явуулж үр дүнд хүрэх” талаар, Багш Ц.Өнөртуяа, М.Чанцалмаа, М.Отгонтуяа, Э.Эрдэнэчимэг, Ц.Уламбаяр  нар 6 судлагдахуунаар нийт багш нарт нээлттэй хичээлийг зааж туршлагаа түгээн дэлгэрүүллээ.

Хүүхдийн өөрөө удирдах байгууллага нь 16 гишүүнтэй болж ангийн дарга нарын холбоо 20 гишүүнтэй, хичээллэх клубуудын  тоо нэмэгдэж одоогоор 5 клуб хичээллэж байна.

ЕББДС-ийн сурагчид сагсан бөмбөг, гар бөмбөг, үндэсний бөх, гимнастик, теннис, хөл бөмбөг, хүндийн өргөлтийн секц, дугуйланд нийт 231 хүүхэд хамрагдаж 21 хувиар өссөн. Тус суманд шатар, үндэсний бөх түлхүү хөгжиж сурагчид амжилттай хичээллэж байна. Урлагийн төрлөөр ЕББДС-ийн дэргэд үндэсний хөгжим, найрал дуу, бүжиг, бишгүүр хөгжмийн дугуйланд нийт 218 хүүхэд хамрагдаж 22 хувиар ахисан.

  • УРГАЦ ХУРААЛТЫН АЖИЛД ОРОЛЦЛОО.

Picture1 Picture2Намрын ажилд 9-12-р ангийн 193 хүүхэд ажиллаж 36 айлын 94,5 га талбайн төмс хураажээ. Сурагчдад албан ёсны гэрээ хийж 2016 оны 09-р сарын 12-ны өдрөөс эхлэн 7 хоногийн хугацаатай ажилд гарлаа. Энэхүү хугацаанд гарсан ямар нэгэн аваари осол зөрчилгүй ажиллалаа.

  • “БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАЯ” АЯНД НЭГДЛЭЭ.

P1070834 P1070835

2016.09.22-ны өдөр ЕББДС-ийн 6-10-р ангийн багш, сурагчид Нуур орчмын талбайд цэвэрлэгээ хийж байгаль дэлхийгээ хайрлах аянд нэгдэв.

  • ДҮРЭМТ ХУВЦАС ЖИГДРЭЛТИЙГ 97 ХУВЬ БОЛГОЛОО.

P1070849

2016.08.22-ны өдрөөс эхлэн 2016.10.29-ны өдрийг дуустал Жаргалант сумын ЕББДСургааль “МОНГОЛ НООС” ХХК болон “Ц.А.Г.О.Я.А”  ХХК–тай хамтран ажиллаж сурагчдын дүрэмт хувцасыг жигдрүүлэн ажиллаа. Үүний үр дүнд нийт сурагчдын дүрэмт хуцасны жигдрэлт 97 хувь боллоо.

  • ”SCHOOL POLICE” АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ.

IMG_0335 IMG_0336

2016-2017 оны хичээлийн жилд 2016 оны 06 дугаар 30-ны өдрийн 499 тоот захирамжийг 2016 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн үргэлжлүүлэн хэрэгжүүлэн ажиллаж байна. Эцэг эх жижүүрийг тогтмол ажиллуулан хэвшсэн бөгөөд жижүүр аав ээжүүд өдөрт цагийн хуваарийн дагуу ээлжлэн жижүүрлэж тэмдэглэл хөтлөн, дараагийн эцэг эхэд хүлээлгэн өгч ажилладаг болно.

  • “ХАРИУ НЭХЭЭГҮЙ ТУС” САЙН ҮЙЛСИЙН АЯНД СУРАГЧИД НЭГДЛЭЭ.

2016 оны 10 дугаар сарын 02-09-ны өдрүүдэд зохион байгуулагдсан сайн үйлсийн аянд дунд ангиуд “ХАРИУ НЭХЭЭГҮЙ ТУС”–ийг хүргэж ахмадуудыг баярлуулав. Нийт 11 анги ахмад багш нарт болон ахмадуудад мод хөрөөдөх, чацаргана түүж өгөх, мод хураах, өрөх гэх мэт ажилд тус болсон.

  • МОНГОЛЫН БАГШ НАРЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

IMG_0124 IMG_03712016 оны 10 дугаар сарын 04-07-ны өдрүүдэд “Монголын багш нарын баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэв. “Сурагчдын бөхийн барилдаан”, “Сурагч нэг өдрийг “ зохион байгуулж багш, ажилчид Улаанбаатар хотод үзвэр үзэж тэмдэглэн өнгөрүүлэв. Сурагчид багш нартаа баярлалаа гэж хэлээд дуу дуулж өгч багш нараа баярлуулав.

  • СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

P1070853

 

2016 оны 10 дугаар 16-ны өдөр 6-12 дугаар ангийн нийт багш, сурагчдад ЧИЛА багшийг урьж “ХАНДЛАГА” өөрчлөх сургалтыг зохион байгуулж хамрагдвал зохиох сурагчид бүгд хамрагдлаа.

  • ЭЦЭГ ЭХИЙН ХУРАЛ БОЛЛОО.

IMG_0364 IMG_0366

2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр сургуулийн эцэг эхийн хуралд сургуулийн онцлог ажлууд тайлагнан зөвлөмж өглөө.

 

 

  • “НОМЫН ГЭР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

IMG_0388 IMG_0393ЕББДСургууль Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “ОЛОН НИЙТИЙН ОРЛЦООТ СУРГУУЛЬ” болох  зорилго тавьж ажиллаж байгаа. Уг үйл ажиллагааны хүрээнд 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр уг төслийг санаачилагч нь манай сургуультай танилцаж зөвлөгөө өгч хамтран ажиллаа. БХАН –гээс сургуульд “НОМЫН ГЭР”, “МЭТГЭЛЦЭЭНИЙ КЛУБ”, “СУРАГЧИЙН ХЭВЛЭЛ” зэрэг төслийг хэрэгжүүлээд тодорхой хугацаа өнгөрч үр дүнгээ өгч байгаа билээ. Энэхүү ажилд зөвлөн тусласан арга хэмжээ болж өнгөрлөө.

  • ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

P1070863 P10708712016 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Мэтгэлцээний клуб, ХОУЗ, М.Чанцалмаа багштай хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа. Үүнд 6-12-р ангийн нийт сурагчид хамрагдав.

  • ”HALLOWEEN”-НИЫ БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

IMG_0676 IMG_0678

2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ЕББДС-ийн нийт багш сурагчид “HALLOWЕЕN”-ний баярыг сургуулийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж мөн сурагчдын дунд англи хэлний баярын сарын аяныг амжилттай хэрэгжүүлэн уралдаан тэмцээн зохион байгууллаа.

  • СУДАЛГААНЫ АЖЛУУД ХИЙГДЭЖ ДУУСЛАА.

2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхэлсэн сурагчдын мэдээллийн сан, аж байдлын судалгаа, төлөвшлийн судалгаа, сэтгэл ханамжийн судалгаа гэх мэт судалгааны ажлууд 2016 оны 11 дүгээр сарын 01-нд багтаан хийгдэж дууслаа.

 

  • “ОХИД”-ЫН ӨДЛИЙГ ТЭМДЭГЛЭН ӨГӨРҮҮЛЛЭЭ.

Picture3 Picture4

2016 оны 11 дүгээр 2-5-ны хооронд Дэлхий нийтийн “ОХИД”–ын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж 8-12-р ангийн охидод эмнэлэгтэй хамтран сургалт, үзлэгийг зохион байгуулсан байна.