ХОЛБОО БАРИХ
02/11/2020
ҮР БОРДООНЫ ЗАХИАЛГА АВЧ БАЙНА.
02/11/2020

Сумын танилцуулга

Эх орны түүх  орон нутгийн түүхээс бүтдэг учир  сумын түүх бол улсын түүхийн салшгүй хэсэг юм. 1911 онд Түшээт хан аймгийн Баатар вангийн хошуунд харьяалагдаж байгаад 1924 онд Богдхан уулын аймгийн анхдугаар их хурлаар Түшээт хан аймгийг Богдхан уулын аймаг болгон өөрчлөх үед Жаргалант сумын нутаг нь Баян-Өлзийт сумын 7-р багт, дараа нь Баянчандмань суманд харьяалагдаж байгаад Жаргалантын САА-г улсын морин заводтой нийлснээс хойш 1927 онд захиргааны нэгж сум бий болсноор Жаргалант сум Сангийн аж ахуй бий болсон түүх эхэлдэг. 1927 онд Сангийн тариалан нэртэйгээр байгуулагдан морин анжисаар газар хагалж үр тариа тарин үйл ажиллагаагаа эхэлсэн. 1929 онд дээд байгууллагын шийдвэрээр Жаргалант Сангийн Аж Ахуй болгон өөрчилсөн. Жаргалант сум нь 1927 онд “Сангийн тариалан” нэртэй байгуулагдан газар тариалангийн чиглэлээр үйлдвэрлэл явуулж иржээ.

Төв аймгийн Жаргалант сум нь засаг захиргааны нэгж 4 багаар зохион байгуулагдсан. Төр захиргааны  үйлчилгээ эрхэлдэг төсвийн 8 байгууллага, хувийн хэвшлийн 100 гаруй аж ахуйн нэгж,  банк санхүүгийн 3 салбар, төрийн бус 2, олон нийтийн 4 байгууллага, улсын үйлдвэрийн газар 2, Онцгой байдлын харъяа улсын үрийн нөөцийн салбар тус тус сумын нутаг дэвсгэрт байнгын үйл ажиллагаа явуулж байна.

    Нийт хүн ам 2017 оны жилийн эцсийн байдлаар 6721, 2039 өрхтэйгээс сумын төвд 1439, хөдөөд 600 орчим өрх тус тус амьдардаг бөгөөд нийт хүн амын 63.0 хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлдэг.

Сумын төсөвт байгууллагууд болох ЗДТГ, сумын хүн эмнэлэг, соёлын төв, Ерөнхий боловсролын 12 жилийн бүрэн дунд сургууль, 2 бага сургууль, хүүхдийн 5 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Тус сум нь Улаанбаатар хотоос 135 км, Зуунмод хотоос 180 км зайд оршдог. Энэ бүгд нь хатуу хучилттай замаар холбогдсон.

Газар зүй

186800 га нутаг дэвсгэртэй. Үүнээс: 99000 га талбай нь бэлчээр, 38000 га тариалангийн талбайтай, 33800 га талбай нь нарсан ойн зонхилсон ойн сан бүхий газартай.

Байгаль, газар зүйн онцлог
Жаргалант сум нь далайн түвшинээс дээш 850-1050 метр өндөрт оршдог. Уур амьсгал, цаг агаар аядуу зөөлөн учир хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд үзүүлэх сөрөг нөлөөлөл багатай. Жилдээ дунджаар 190-250 мм тунадас унадаг бөгөөд зарим жилд 300-400 мм тунадас унадаг. Жилийн агаарын дундаж температур -2 хэм, өвлийн хамгийн хүйтэн 1-р сард -35-40 хэм, зуны хамгийн халуун нь +30-35 хэм. Хангайн нурууны ойт хээрийн бүсэд хамаардаг.Сүрлэг сайхан уул, нуруудад нарс, хус, улиас, бургас зэрэг моднууд, гүзээлзгэнэ, улаалзгана, аньс, мойл, үхрийн нүд зэрэг жимс, ойн мөөг, талын мөөг, алтан гагнуур, ганга, сөд өвс, таван салаа зэрэг эмийн ургамлууд элбэг ургадаг.

       

Эдийн засаг

Дэд бүтэц сайн хөгжсөн, Монгол улсын босоо тэнхлэгийн дагуух төв засмал зам дайран өнгөрдөг. Сум жилдээ дунджаар 14000-15000 га талбайд үр тариа, 3500-4000 га талбайд төмс хүнсний ногоо тариалж Улаанбаатар хот болон бусад төв суурин газрыг хүнсний ногоогоор ханган ажилладаг. Улсын хэмжээний төмсний үйлдвэрлэлийн 25% орчим, Төв аймгийн 50-60%-ийг дангаар үйлдвэрлэдэг.

English Education
fantezi ic giyim
Oturma Gruplari
Yatak Odasi Takimlari
Kose Takimlari
Yemek Odasi Takimlari
adana web tasarim
adana seo
polietilen granul
yasam kocu
maras yoresel yiyecekler
maden danismanlik
geoteknik proje
adana huawei teknik servisi
adana iphone teknik servisi
adana xiaomi teknik servisi
adana masaj salonu
adana arac kiralama
ofis malzemeleri